АН:Эрүүл мэндийн газрын даргыг Засгийн газар томилох нь тохиромжгүй

УИХ дахь Ардчилсан намын бүлэг өчигдөр /2021.01.11/ ээлжит хуралдаанаа хийлээ. Хуралдаанаар дараах асуудлыг хэлэлцэв. 

Үүнд:

  • Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Хоршооны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл
  • Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл
  • Захиргааны ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл
  • Банкны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл багтсан.

 Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг өнгөрсөн баасан гаригт яаралтай горимоор өргөн барьж хэлэлцэж эхэлсэн.

Өөрчилж буй гол заалт нь ЭМД-ын Үндэсний зөвлөлийн есөн гишүүнийг хэрхэн томилох тухай байна.

Эрүүл мэндийн тухай хуульд ч зөвхөн аймаг, нийслэлийн Эрүүл мэндийн газрын даргыг Эрүүл мэндийн сайд нь томилдог байхаар тусгажээ.

Гишүүд эрүүл мэндийн салбар бүх нийтийн оролцоог хангаж байх хэрэгтэй. Тухайн аймаг, дүүргийн Засаг даргын эрх мэдлийг хумьж зөвхөн Засгийн газарт томилох эрх мэдлийг өгч, босоо тогтолцоотой болгож буй нь оновчтой бус. Түүнчлэн Орон нутгийн засаг захиргаа, түүний удирдлагын тухай хуультай зөрчилдөнө гэж үзэж хэлэлцэх эсэхийг дэмжсэнгүй.

Азийн хөгжлийн банкнаас гаргасан судалгаагаар Монгол Улсын эрүүл мэндийн салбар засаглалын хуваагдлаас шалтгаалж хөгждөггүй гэсэн дүгнэлт гаргаж байсан.

Тиймээс Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн хэрэгжилтийн биелэлтийг хангах мөн Эрүүл мэндийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслүүдийн асуудлаар ажлын хэсэг байгуулж ажиллахаар шийдвэрлэлээ.

Захиргааны ерөнхий хуулийн нэмэлт өөрчлөлтийн төсөлд концессийн гэрээг захиргааны гэрээнд тооцохгүй байх асуудал орж ирсэн нь гишүүдийн анхаарал татаж байлаа. Өөрөөр хэлбэл, ЗЕХ-ийн 54 дүгээр зүйлийн 54.2.4-ийг хассанаар цаашид концессийн гэрээний маргаан Захиргааны шүүхийн харьяаллаас гарах юм байна. Уг хуулийн төслийг Ардчилсан намын бүлэг дэмжсэнгүй.

Холбоотой мэдээлэл
1 Comment
  1. zochin says

    ЭРҮҮЛ МЭНДЭЭ ХАРИУЦАЖ БАЙГАА БОЛ ЯАМ НЬ ТОМИЛОХ НЬ ЗӨВ БАС НЭГ ОГТ ЭРҮҮЛ МЭНДИЙН БОЛОВСРОЛГҮЙ НӨХӨР БИ ЗАСАГ ДАРГА ГЭЭД НЭГ ТАНИЛ ТАЛ ХАРСАН НЭГ ЧАДВАРГҮЙ НӨХӨРӨӨ ТАВИАД ТЭГЭЭД ЖОНХУУ БОЛГООД БАЙДАГАА БОЛИХ ХЭРЭГТЭЙ ТА НАРЫН ХЭДЭН НАМ АРД ТҮМНИЙ ЭРҮҮЛ МЭНДЭЭР ТОГЛОХОО БОЛИОД ӨӨР БУСАД ЮМААРАА Л УЛС ТӨРЖӨӨД ШОУД

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.