Б.Лхагважав: Гэртээ байгаа төрийнхний цалинг 50 хувь бууруулж, хувийн хэвшлийн ажилчдыг дэмж

Өнгөрсөн баасан гаригт барилгын салбарын мэргэжлийн холбоод хамтран Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хандан дөрвөн чиглэлд дэмжлэг үзүүлж ажиллахыг хүссэн юм. Энэ асуудлаар Монголын барилгын үндэсний ассоциаци ТББ-ын дарга Б.Лхагважаваас тодрууллаа.

-Танай салбарынхны Ерөнхий сайдад хандсан бичигт хувийн хэвшилд ажиллаж байгаа 770 мянган хүнд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр буюу 420 мянган төгрөгөөр тооцож төрөөс дэмжлэг олгохыг хүссэн байна. Төрд үүнийг шийдэх санхүүгийн  боломж нөхцөл хэр байгаа вэ. Ямар үндэслэлээр ийм санал гаргаснаа тайлбарлаж болох уу?

-УИХ өнгөрсөн дөрөвдүгээр сард Коронавируст халдвар /КОВИД-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийг баталсан. Энэ хуулийн 7.1.2-т цар тахлын үед улсын төсвийн урсгал зардал, хөрөнгө оруулалтыг дотор нь сольж, өөрчлөх эрхийг Ерөнхий сайдад өгсөн. Тиймээс  Ерөнхий сайд одоо энэ эрхээ эдэлж,  хөдөлмөрийн капиталдаа хөрөнгө оруулах хэрэгтэй байна.  Аж ахуйн нэгжүүд өнгөрсөн 10 сарын хугацаанд ажилласан, ажиллаагүй байдалтай явсаар санхүүгийн нөөцөө шавхаж дууслаа. Хөдөлмөрийн капитал буюу цалингийн нөөцөө бүрдүүлэхэд нь улс дэмжлэгээ үзүүлэх цаг болсон. Өнөөдрийн байдлаар хувийн хэвшилд 770 мянган иргэн идэвхтэй ажиллаж байна. Эдгээр хүмүүсийг ажилтай нь, цалинтай нь байлгахад төр засаг анхаараачээ гэж байгаа юм. Өнөөдөр хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 420 мянган төгрөг байгаа. Хувийн хэвшилд ажиллаж байгаа 770 мянган иргэнд сар бүр 420 мянган төгрөг өгөхөд сард 280 тэрбум төгрөг хэрэгтэй. Ядаж коронавирус намжих хүртэл цалин дээр нь дэмжлэг үзүүлэх шаардлагатай байна.

Энэ санхүүжилтийг хаанаас гаргах вэ гэвэл улсын төсвийн цалингийн эх үүсвэрээс гарах бүрэн боломжтой. Улсын төсөвт 200 мянган төрийн албан хаагчдын цалинд 3.2 их наяд төгрөг төсөвлөсөн. Энэ төсвөөсөө 600 тэрбум төгрөгийг гаргаж болно, энэ эрх Ерөнхий сайдад бий. Хоёрт, өнөөдөр 200 мянган төрийн албан хаагчийн 100 мянга нь ажиллахгүй, гэртээ сууж байгаа шүү дээ. Өнгөрсөн 10 сарын хугацаанд бараг тал нь ажлаа хийгээгүй, гэртээ байсан байж 100 хувь цалингаа авсан.  Энэ нь нэг талаараа нийтийн санхүүг хуваарилахдаа шударга бус хандаж байна гэсэн үг. Нийгмийн баялгийг бүтээхэд хувь, хувьсгалгүй оролцсон мөртлөө буцаагаад цалин авахдаа төрийнхөн нь 100 хувь авч байна. Ажлаа хийгээгүй хэрнээ бүтэн цалингаа авч байгаа төрийнхнийхөө цалинг 50 хувь багасгаж, энэ хэмнэлтээрээ хувийн хэвшлийн ажилчдыг дэмжих боломжтой юм.

Хэрвээ Засгийн газар энэ аргачлалыг хийж чадахгүй бол Монголбанктай хамтарч өөр арга механизм хайж болно. Жишээ нь, барилгын салбарт банктай холбоотой маш олон асуудал үүсч байна. Ковидын өмнөх, ковидын дараах гэсэн нөхцөлөөр бүх зээл, санхүүгийн төлбөр тооцоо, үйлчилгээг ангилах хэрэгтэй. Ковидоос өмнөх зээлүүдийн хүү, эргэн төлөлтийг шат дараатай буулгах шаардлага байна. Тусгай хууль гаргаж хүүг нь буулгах боломжтой. Харин ковидын дараа өөр нөхцөлөөр зээлийн асуудал яригдана. Одоо Монголбанкны мөнгөний бодлогын хүү 6.5 хувь байгааг гурван хувь болгох замаар зээлийн хүүг 6 хувь болгох хэрэгтэй. Иймэрхүү байдлаар аж ахуйн нэгж, бизнесүүдээ дорвитой дэмжсэн арга хэмжээ аваачээ гэдгийг шаардаж байгаа юм.

-НӨАТ-ыг 5 хувь буулгах шаардлагыг тавьсан байна. Энэ хэр боломжтой арга хэмжээ гэж харж байна вэ?

-НӨАТ-ыг өнөөдөр эцсийн хэрэглэгч төлж байгаа. Иргэн, ААН, төр төлдөг. Өнөөдөр ямарч орлого байхгүй, үйл ажиллагаа нь зогссон үед иргэн, ААН-ийн орлогоос авч байгаа хамгийн өндөр татвар бол НӨАТ юм. Энэ хүнд үед 10 хувиар татвар төлөхөд хүнд. Тиймээс тав  болгож бууруулах хэрэгтэй. Ер нь салбар бүр дээр харилцсан адилгүй НӨАТ төлдөг байхаар цаашдаа зохицуулах хэрэгтэй. Жишээ нь, аж үйлдвэрийн салбаруудыг тав, үйлчилгээ, уул уурхайг 10 хувь байлгах зэргээр ялгавартай тогтоох учиртай. Үйлчилгээний салбарын олж байгаа ашиг, үйлдвэрээс олж байгаа ашиг харилцан адилгүй учраас үүнийг тэгшитгэхийн тулд ялгавартай тавих хэрэгтэй.

-ААН-үүдийн хувьд сүүлийн хоёр сар бүрэн зогсонги байдалд байлаа. Ашигтай ажиллах бус, яаж “амьд үлдэх”, ажлын байраа хэрхэн хамгаалах вэ гэдэг нь чухал байна. Ер нь олон тооны ажлын байраа цомхотгож, олон иргэн ажилгүй болбол нийгэмд ямар сөрөг үр дагаврууд гарах вэ?

энд дар

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.