ЭМЯ: ААН-үүд ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулж, ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах хэрэгтэй

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: 

Шинэ коронавирус нь хуванцар болон ган хийцийн гадаргуу дээр 3-5 хүртэл хоног, зэс эдлэл дээр дөрвөн цаг, хөнгөн цагаан эдлэл дээр 4-8 цаг оршдог болохыг тогтоосон. ААН-үүд ажиллаж эхэлсэн эдгээр өдрүүдэд байгууллагууд ариутгалыг маш сайн хийх  хэрэгтэй. 

Мөн ажилчидаа ээлжийн зохицуулалтад оруулах, бүх ажилчидынхаа 3/2-ыг цахимаар ажиллах боломжийг хангах, цахим үйлчилгээг нэвтрүүлэх, богиносгосон цагаар ажиллуулах, хүн хоорондын зайг баримтлах, маскаа зүүх, гараа сайтар ариутгах, агаар сэлгэлтийг цаг тутамд хийх хэрэгтэй. Мөн ажил эхлэхээс өмнө халуун үзэх, асуумж бөглүүлж, сэжигтэй тохиолдол илэрвэл буцаах, алба хаагчидыг стресстүүлэхгүй байх тал дээр анхаарч ажиллах хэрэгтэй. Мөн урьдчилан сэргийлэх зөвлөмж зөвлөгөөг ил байрлуулах хэрэгтэй. Мөн сэжигтэй тохиолдлыг тусгаарлах өрөөг гаргах хэрэгтэй бөгөөд тус өрөөнд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлэх бүхий л зүйлсийг хангах хэрэгтэй. 

Үйлчилгээний байгууллагууд нэг ширээнд нэг хүн суулгах зохицуулалтыг хийж, 15-аас илүү хүн оруулахгүй байна. Мөн бүтээгдэхүүнийг савлаж, ажил гэртээ авч явахаар бүтээгдэхүүнээ бэлтгэх хэрэгтэй. Мөн хүн хоорондын зайг маш сайн баримталж, хүний бөөгнөрлийг үүсгэхгүй байх хэрэгтэй. 

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …