МАН-ын бага хурлын VIII хуралдаан цахимаар эхэллээ

Монгол Ардын Намын Бага хурлын VIII хуралдаан цахимаар хуралдаж эхэллээ.

Хурлыг нээж Монгол Ардын Намын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүх үг хэлж, цаг үеийн нөхцөл байдлын талаар гишүүдэд мэдээлэл өглөө. Хуралдааныг нийслэл хот, 21 аймаг, 330 сумаас шууд онлайнаар зохион байгуулж, 71 хувийн ирцтэй эхэлсэн байна. 

Монгол Ардын Намын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгаланг хуралдаан даргалагчаар, орлогч даргаар УИХ-ын гишүүн Х.Булгантуяа нарыг гишүүдийн 100 хувийн саналаар сонгов. 

Энэ удаагийн Бага хурлаар дараах гурван асуудлыг хэлэлцэхээр товложээ.

1.Монгол Ардын Намын ээлжит XXX дугаар Их хурлыг зарлан хуралдуулах товыг хэлэлцэх

2.Их хурлын төлөөлөгчдийг сонгох тухай

3.Монгол Ардын Намын Удирдах зөвлөлийн тайлан илтгэлийг сонсох.

Санал болгох мэдээ

Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмоны урилгаар 2025 оны …