Европ дахин 300 сая тун вакцин худалдаж авна

8-нд Европын Холбооны комиссын дарга Фон Делейн хэлэхдээ: Европын Холбоо нь Америкийн Pfizer Эмийн үйлдвэрийн ХХК болон Германы биотехникийн компанитай гэрээ тохиролцож, уг хоёр компаний хамтдаа судлан бүтээсэн шинэ коронавирусийн эсрэг вакциныг дахин 300 сая тун нэмж худалдан авахаар болсон байна гэжээ.

Мөн өдрийн хэвлэлийн бага хурал дээр Фон Делейн үүнээс өмнө Европын Холбоо дээрх төрлийн вакциныг 300 сая тун худалдан авсан юм, өнөө уг вакциныг дахинтаа 300 сая тун худалдан авахаар болж, Европын Холбоо дахь уг төрлийн вакцины хангалтын хэмжээг дахинаар нэмэгдүүлсэн байна. Шинээр худалдан авсан вакцины зарим хэсгийг 2021 оны 2-р улиралаас хангаж эхлэх ба 4-р улирал гэхэд хангаж дуусах болно гэжээ.

Өнөө Европын Холбоо шинэ коронавирусийн эсрэг хоёр төрлийн вакциныг зах зээлд нийлүүлэхийг зөвшөөрөөд байна, нэг нь Америкийн Pfizer Эмийн үйлдвэрийн ХХК хийгээд Германы биотехникийн компаний хамтран бүтээсэн вакцин бол, нөгөө нь Америкийн Модена корпорацийн судлан бүтээсэн вакцин болно. Уг хоёр төрлийн вакциныг Европын Холбоонд нийтдээ 760 сая тун нийлүүлснээр, Европын Холбооны нийт хүн амын 80% орчим буюу 380 сая хүний халдвараас хамгаалах шаардлагыг хангах боломжтой болсон байна.

Фон Делейн хэлэхдээ: ирэх хэдэн долоо хоног юм уу хэдэн сарын дотор Европын Холбоо бэлэн болоод байгаа нэн олон вакцинд үнэлгээ хийх болно гэжээ. Тэрээр хэлэхдээ: Европын Холбооны комисс уг холбооны 27 орныг төлөөлөн, шинэ коронавирусийн эсрэг 6 төрлийн вакцин худалдан авах гэрээнд гарын үсэг зурав, ирээдүйн хангалтын ерөнхий хэмжээ 2 тэрбум 300 сая тунд хүрч, Европын Холбооны дотоодын болон түнш орон, бүс нутгийн хэрэгцээг хангаж чадах болно гэжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …