Ерөнхийлөгч Х.Баттулга оффшорын асуудлаар өнөөдөр МҮОНТ-д ярилцлага өгнө

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга “Оффшорын асуудлаар” өнөөдөр орой 19:35 цагаас МҮОНТ-д ярилцлага өгөхөөр болжээ.

Ерөнхийлөгч Х.Баттулга оффшор бүсээс орж ирсэн хөрөнгөөр өрх бүрд нэг сая төгрөгийн дэмжлэг үзүүлэх УИХ-ын тогтоолын төсөл өргөн барьсан.

Гэвч Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Төрийн санд оффшор бүсээс ямар ч мөнгө орж ирээгүй. Оффшороос мөнгө оруулж ирвэл улсын орлого эсвэл тухайн иргэний мөнгө эсэхийг шүүх эцэслэн тогтоох ёстой. Хүний хөрөнгийн өмчлөлийг зөвхөн шүүх л өөрчилнө. Хувь хүний хөрөнгө, мөнгийг төрд хураан авах, дайчлах хураах нь хуулиар маш хязгаарлагдмал. Монгол Улс хуульгүй, дүрэмгүй улс болчихсон уу. Диктатортай болчихсон уу” хэмээн цахим хуудастаа бичсэн юм.

Санал болгох мэдээ

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан Нарүхито нар албан ёсны уулзалт хийлээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх, гэргий Лувсандоржийн Болорцэцэг болон Япон Улсын Цог Жавхлант Эзэн Хаан …