Цөсний чулуунаас салах хялбар арга

Хэрэв та цөсний чулуутай, цөс тань өтгөрөлтэй бол түүнээс салах дараах энгийн аргыг санал болгож байна.

Бэлтгэх зүйлс:

1.Магнизм ( Магнийн сульфат ) 50 гр-ын 2уут

2. Grapefruit (Хан жүрж) 1-2 ширхэг

3. Лемон 2 ширхэг

4. Органик оливийн тос

Уух дараалал:Эхлээд 800 мл усанд 2уут магнизмаа хийж уусгана. Үүнийгээ 4 хувааж уух юм. Эхний 200 мл уусмалаа 18 цагт уух ёстой. 2 дахь уусмалаа 2 цагийн дараа буюу 20 цагт ууна.

3 дахь нь маргааш өглөөний 6 цагт4 дэх нь 2 цагийн дараа буюу өглөөний 8 цагт уух юм.Эхний 2 магнизмаа уугаад (18, 20) цагуудад ууснаас хойш 2 цагийн дараа буюу 22 цагт жимснүүдээ оливийн тостойгоо хольж 500 мл холимог хийж ууна.

Холимогийн харьцаа:Grapefruit нь том учраас бараг нэгээс 200 гр шүүс гарна. Харин лимоноос нэг хагасыг шахаж байж 100 гр шүүс гарна. Үүн дээрээ 200 гр оливийн тосоо нэмэж сэгсрээд бэлдэнэ. Энэ бэлдсэн шинэхэн холимог шүүсээ 22 цагт ууна. Угаалт эхлэхээс 5 хоногийн өмнө өдөрт 4 аяга алимны шүүс, эсвэл 4-5 ширхэг алим идээрэй.Алим, алимны шүүс нь цөсний хүүдий дэх чулууг зөөлрүүлдэг. Урьтаад магнизм 2 удаа ууснаар хангалттай хэмжээнд цөсний булчинг суллаж өгсөн байна. Гол цөс хөөх тос, жимсний холимог ажлаа хийх үед цөсний суваг хангалттай нээгдсэн байна.

Тосны холимогоо уухад цөс ялгаралт нэмэгдэж цөсний хүүдийнд агшилт өгсөнөөр хуримтлагдсан элс, чулуу шахагдан гардаг учиртай. Дараагийн өдрүүдэд таны өтгөнд ногоон, шар, хар чулуу байгааг та анзаарах болно. Ногоон өнгийн чулуу нь цөснөөс, шардуу өнгийн чулуу нь элэгнээс, хар бараан өнгийн чулуунууд нь бөөр, бүдүүн шулуун гэдэс, 12 нугалаа гэдэснээс гарах чулуунууд юм. Та чулуугаа шүүж аваад тоолж ч болно. Зарим хүнээс 40, 50ш эсвэл бүр 100 гаран чулуу гарах нь ч бий.Цөсний чулуу байгааг илтгэх ямар нэг шинж тэмдэг танд илрээгүй байсан ч энэхүү энгийн аргыг хэрэглэхэд сөрөг нөлөө үзүүлэхгүй.

Дээрх аргаар угаахад анхаарах зүйл:Та хамгийн багадаа сард нэг л удаа угаана. Үүнээс бага хугацаанд угаавал та ядарч, сульдах болно.

АНХААРУУЛГА:Настан буурлууд, хөхүүл эхчүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, төрөөд удаагүй болон жил болоогүй ээжүүд, мөн 2см-ээс дээш хэмжээтэй буюу том чулуутай хүмүүс Цөсөө угаах хориотой:.

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …