ОТИС-ийн Багш, СӨНБ-ийн мэргэжлийн хөтөлбөрийн оюутнууд багш нартаа гэнэтийн бэлэг барьлаа

Өчигдөр Отгонтэнгэр их сургуулийн  Багш, СӨНБ хөтөлбөрийн эчнээ болон оройн ангийн төгсөх оюутнуудаас мэргэжил арга зүйн  шалгалтаа цахимаар өгч дууссаны дараа багш нартаа гэнэтийн бэлэг барьжээ.

Оюутнууд шалгалтаа өгөхдөө бүгд монгол дээлтэй  байсан бөгөөд дараа нь дэлгэц дүүрэн “Та нартаа баярлалаа, Хайртай шүү багш нараа” гэж сэтгэгдлээ илэрхийлсэн байна. Энэ талаар Сэтгэл судлал сурган хүмүүжүүлэх багш нар илэрхийлэхдээ, сэтгэл хөдлөл дээд цэгтээ хүрсэн үе байсан гээд Сурган Хүмүүжүүлэх Сэтгэл судлалын тэнхимийн ахлах багш Д. Дарьмаа өөрийн сэтгэгдлээ хуваалцсан юм.

Цаг үетэйгээ хөл нийлүүлэн алхаж шинэ орчинд хичээл зүтгэл гарган суралцан төгсөж байгаа доктор Х.Алтанхундага багштай БСӨНБ –н шавь нар маань ийнхүү гэнэтийн бэлэг сэтгэлийн урам хайрласанд талархал илэрхийлье.

Өнөөдрийн эрч хүч, сайхан мэдрэмжийг авлаа. Оюутнуудынхаа чин сэтгэлийн талархлыг мэдрэх нь  хамгийн сайхан зүйлийн нэг билээ. Оюунлаг үйлсийг дэмжигч, хамтрагч болж ажиллаж чаддагаараа Отгонтэнгэрчүүд бид бахархдаг. Бидний энэхүү  үнэт зүйлд багш нараас гадна оюутан бүрийн оролцоо, хамтын зүтгэл ихээхэн хувь нэмрээ оруулдаг. Сургууль, багш нар нь та нарынхаа сурган хүмүүжүүлэх ажилдаа гаргасан амжилтаар нь бахархан гоёж байх болно.“Багш” хэмээх эрхэм тушаалд мөр зэрэгцэн ажиллах болсон та нартаа баяр хүргэж сурган хүмүүжүүлэх ажилд нь өндрөөс өндөр амжилт хүсье.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …