Л.Мөнхтүшиг: Энэ сарын 15-нд БНСУ руу нэг удаа тусгай үүргийн онгоц нисгэхээр боллоо

ХӨСҮТ, ЭМЯ, ГХЯ, УОК-ын шуурхай штаб  хамтран  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.

Энэ үеэр тусгай үүргийн нислэгийн талаар ГХЯ-ны Консулын газрын захирал Л.Мөнхтүшиг “БНСУ-аас буцах хүсэлтэй иргэдийг авчрах ажил дотоодын нөхцөл байдлаас шалтгаалан зогссон. Эхний тусгай үүргийн нислэгээр ирсэн иргэд тусгаарлах байрнаас гарч байгаа учраас энэ сарын 15-нд БНСУ руу тусгай үүргийн онгоц нэг удаа нисгэхээр боллоо. Энэ удаагийн нислэгээр арваннэгдүгээр сард ирэхээр тийз нь баталгаажаад байсан иргэдийг авчрахаар төлөвлөж байна. Энэ нислэгээр 150-160 иргэн ирнэ. БНСУ-ын Элчин сайдын яаманд иргэд олноор цугларч байна. Тиймээс тус улсаас онцгой байдлын дэглэмийг сунгасан. Тус дэглэмийн дагуу таваас дээш хүн нэг дор цуглахыг хориглосон. Тиймээс тухайн оронд суугаа иргэд халдвар хамгааллын дэглэм барьж ажиллахыг уриалж байна.

Гадаад харилцааны яамнаас эх орондоо ирэх хүсэлтэй иргэдийн өргөдлийг авч байгаа. Өнөөдрийн байдлаар нийт 6787 хүн өргөдөл өгөөд байгаагаас БНСУ-аас нутаг буцах хүсэлтэй 4692 иргэн байна. Яаралтай ирэх 1600 гаруй иргэн байгаа юм. БНСУ-д Элчин сайдын яаманд иргэд олноороо цуглаж буй асуудал үүсч байна. Тус улсад халдварын нөхцөл байдал намжих хандлагатай байгаа ч гамшгаас хамгаалах онц байдлын зэргийг сунгасан байна. Энэхүү горимын хүрээнд 5-аас дээш иргэд цуглахгүй байхыг анхааруулж буй. Иймд ЭСЯ-ны байранд олноор цуглахгүй байхыг анхааруулъя.

Мөн цахим сүлжээнд цацагдсан мэдээлэлд залруулга хэлье. БНСУ-аас МИАТ компанийн карго байгаагүй. АНУ-д Элчин сайдын яам өнгөрсөн хугацаанд томилсон дипломат ажилтнуудаа буцаах, оронд нь шинээр томилогдох ажилтнуудыг авчрах асуудал гарч байсан. АНУ-ын Засгийн газар МИАТ компанийг дэмжиж хөлсөлсөн. Энэхүү нислэгээр АНУ-ын ЭСЯ-ны 30, НҮБ-ын 3, Монгол Улсын 5 иргэн ирсэн. Тэдний хоёр нь өнгөрсөн сарын 25-нд БНСУ руу зорчих, нөгөө нь АНУ руу зорчихоор төлөвлөж байсан зорчигчид юм. Харамсалтай нь, тодорхой зөрчлийн улмаас хилээр нэвтрүүлээгүй буюу Инчоны онгоцны буудалд 10 гаруй хоног гацсан байсан.

Олон улсын иргэний агаарын тээврийн журмаар тээвэрлэсэн компани нь буцаах ёстой байдаг. Өөр нэг нь ажлын шаардлагаар хүнд өвчтөнийг хүргэж өгөөд буцсан эмч. Үндсэндээ таван монгол иргэнийг гадаад улсын захиалгаар авчирсан. Нислэгээр ирсэн 38 хүнийг “Кемписки” зочид буудалд тусгаарласан “гэсэн мэдээллийг өглөө.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …