Иргэн А: Зургаан удаа PCR өгч байж халдвартай гэдгээ мэдлээ

БЗД-ийн нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаад коронавирусний халдвар авсан иргэн “А”-тай холбогдож тодруулга авлаа. Тэрбээр одоо ХӨСҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа билээ.

-Сайн байна уу. Та ны биеийн байдал одоогоор ямар байна вэ?

-Миний хувьд эмнэлгийн хяналтад байсан учраас коронавирусний шинжилгээг тогтмол өгч байсан. Нийтдээ зургаан удаа тус шинжилгээг өгсөн. Ингээд зургаа дахь удаагийн шинжилгээний хариу эерэг гарсан. Ингээд шинж тэмдэггүй, хөнгөн балархай үед эмчилгээ эхэлсэн учраас ямар нэгэн зовиур алга. Манай өрөөнд ямар нэг зовиуртай хүн байхгүй. Гэхдээ тогтмол эмээ ууж байгаа.  

-Ямар эмчилгээ хийж байна вэ?

-Одоогоор өглөө оройдоо витамин С, витамин D, Арбидол ууж байна.

-Хоол цайны хувьд ямар хувиараар өгч байгаа вэ?

-Өглөө каш өгдөг, 11 цагийн үед бантан, 13:00 цагийн үед 1,2 дугаар хоол, 16:00 цагийн үед жимсний шүүм, орой 18:00 цагийн үед хоол өгдөг.

-Эмнэлгийн орчин нөхцөл хэр байна вэ?

-Одоо ХӨСҮТ-д 14 хонуулна гэсэн. Эндээс гараад Яармаг дахь 300 ортой эмнэлэгт 7 хононо гэсэн. Зарим өрөө нь маш хүйтэн юм байна. Зарим өрөө нь арай гайгүй. Анх ХӨСҮТ-т ирэхэд зургаан хүнийг нэг өрөөнд байлгаж байсан. Одоо бол өөр давхарт шилжүүлээд гурван хүнийг нэг өрөөнд байлгаж байна.

-Эргэлт авах боломж байдаг уу?

-Мягмар болон баасан гарагт эргэлт авах боломжтой байгаа. Гэрийнхэн маань гэртээ тусгаарлалтад орсон учраас эргэлт аваагүй.  

эх сурвалж: zindaa.mn

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …