ЭЕШ-д бэлтгэхэд туслах цахим хичээлүүдийг байршуулжээ

Ерөнхий боловсролын сургуулийн сурагчид хоёрдугаар сарын 1-нийг хүртэл амарч байгаа билээ. Энэ удаагийн сурагчдын амралт дэлхий нийтээр тархаад буй COVID-19 цар тахлаас шалтгаалан урт хугацаанд төлөвлөгдсөн. Тиймээс сурагчид econtent.edu.mn цахимд байршуулсан интерактив жишиг контентоос сонгон хичээлээ бататгах боломжтой.

ЭЕШ-д бэлтгэх давтлага эхэллээ

Энэхүү интерактив хичээлүүдийг монгол хэлээс гадна казах, тува, дохионы хэлийн сонголттой шат дараатайгаар бэлтгэн хүргэх юм. Монгол хэлээрх интерактив 26 хичээл нэмэгдсэнээр econtent.edu.mn-д одоо байгаа нийт 52 интерактив хичээлээс эцэг эхчүүд хүүхдийнхээ суралцах үйлийг дэмжиж, хамтдаа хийх боломжтой юм.

Боловсролын үнэлгээний төвийн “Цахим зөвлөх” портал цахимд http://help.eec.mn -д ерөнхий боловсролын сургуулийн XII ангийн суралцагчид болон багш нарт элсэлтийн ерөнхий шалгалтад бэлтгэхэд туслах зорилгоор хэрэгтэй хичээлүүдийг нь байршуулжээ. Тухайлбал, өмнөх жилүүдийн шалгалтын үр дүн, шалгуулагчдын гүйцэтгэл, алдаанд дэлгэрэнгүй шинжилгээ хийсний үндсэн дээр сурагчдын сул гүйцэтгэж буй агуулга дээр илүү төвлөрсөн элсэлтийн ерөнхий шалгалттай холбоотой ТВ хичээл, ЭЕШ-ын зөвлөмжүүд, видео хичээл, жишиг даалгавар, цахим хичээл, мэдээ мэдээлэл, даалгаврын тайлбар, ЭЕШ-ын журам гэсэн мэдээллийг байршуулсан байна.

Мөн Боловсрол, шинжлэх ухааны яамны econtent.edu.mn Боловсролын үнэлгээний төвийн Нээлттэй даалгаврын сангийн itembank.eec.mn гэсэн цахимаас болон МҮОНТ-ийн сувгаар элсэлтийн ерөнхий шалгалтын хичээлүүдийг 15:20, 15:00 цагаас хуваарийн дагуу хүлээн авч үзээрэй гэдгийг БҮТ-ийн мэргэжилтнүүд зөвлөж байна.

ЭЕШ-ын хичээлүүд:

Даваа: Орос хэл, Нийгмийн тухай мэдлэг
Мягмар: Хими, Биологи
Лхагва: Математик, Англи хэл
Пүрэв: Физик, Газар зүй, Монгол хэлбичиг
Баасан: Монгол хэл, Монгол Улсын түүх

Мөн Боловсролын үнэлгээний төвийн Нээлттэй даалгаврын сангийн программд тус­гай хэрэгцээт боловсрол олгодог сургуулийн суралцагчдад зориулсан, 2017-2019 оны Улсын шалгалтын сэдэв, даалгавруудаас бүрдсэн 7387 даалгаврыг байршуулжээ. Эдгээр даал­гавар нь судлагдахууны төрөл, боловсролын түв­шин, хүнд, хөнгөний зэрэг, даалгаврын хэлбэрээр ангилагдсан учраас багш, эцэг эх, асран хамгаалагч, суралцагч та бүхэн www.itembank.eec.mn/tusgai холбоосыг ашиглан, даалгавруудыг гүйцэтгэж, улсын шалгалтдаа бэлдэх боломжтой. Нэвтрэх нэр, нууц үгийг тухайн тусгай сургуулиудын сургалтын менежерүүдтэй холбогдон аваарай хэмээн зөвлөжээ.

Нийслэл, 21 аймгийн нийт 602 сайн дурын үндсэн дээр давтлага хичээлийг удирдахаар бэлтгэлээ хангажээ. Тиймээс сурагчид идэвхтэй оролцож мэдлэг, чадвараа баталгаажуулахыг уриалж байна. Мөн энэ цахим хичээлд суух эсэх нь сурагчдын чөлөөт сонголтын асуудал бөгөөд сурагчийн ирц, дүнд нөлөөлөхгүй юм байна.

Санал болгох мэдээ

Тайваний Боловсролын яамнаас 13 оюутанд тэтгэлэг олгохоор боллоо

Тайваний Боловсролын яамнаас 2024 оны хичээлийн жилд 13 Монгол оюутанд тэтгэлэг олгохоор боллоо. Тайваньд бакалавр, …