Э.Пүрэвжаргал: “30 өдөр, 30 секс” олон ангит киноны эротик хэсэгт дуу оруулсан найруулагч, жүжигчдэдээ баярлалаа

Хүлэгү болон Номадиа пикчерсийн хамтын бүтээл “Бүтэн амьдрал” олон ангит кино, Фантастик продакшны “37-р точка” зэрэг кинонд нууц амрагийн дүрийг тултал нь бүтээж, “нууц амраг”-ийн дүрийг “хашраадаг” жүжигчин хоч авсан авьяаслаг жүжигчин Э.Пүрэвжаргал энэ удаад “30 өдөр, 30 секс” олон ангит кинонд гол дүрийг бүтээжээ.

Voo original, A-Artist pictures-ийн хамтын бүтээл “30 өдөр, 30 секс” олон ангит кино 2020 оны 11-р сарын 20-ний өдрөөс эхлэн Баасан гариг бүр Voo аппликейшнаар гарч байгаа юм.

“30 өдөр, 30 секс” олон ангит киноны зохиолч, найруулагчаар Т.Алтантуяа ажилласан бөгөөд тус киноны гол дүрд жүжигчин Э.Пүрэвжаргалаас гадна Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал, Б.Анхбаяр нарын уран бүтээлчид оролцон тогложээ.

“30 өдөр, 30 секс” олон ангит кинонд гол дүрийн бүсгүй Удвалын дүрийг бүтээсэн жүжигчин Э.Пүрэвжаргал анх энэхүү кинонд тоглох болсон талаар “ “30 өдөр, 30 секс” олон ангит кинонд ажилласан Т.Алтантуяа найруулагч маань анх надтай “10 ангитай эротик драм хийх гэж байна. Гол дүрийн бүсгүйн олон жилийн амьдралын түүхийг харуулдаг. Тиймээс тухайн уран бүтээлчээс олон хувиралт, чадварыг шаардах юм. Чи л яг тохирно” гээд холбогдсон. Миний хувьд киноны зохиолыг уншсаны дараа хариугаа хэлсэн. Зохиолоо уншихад “Нэг гоё хүүхэн л энд тэнд нүцгэлж, шалдлаад яваад байх биш, анги бүр нь үзэгчдэд өгөх мессежтэй, адал явдалтай” байсан. Зохиол нь таалагдсан учир саналыг нааштай хүлээж авсан. Нэгт жүжигчний хувьд ажиллахад маш гоё дүр юм байна, хоёрт эротик дүрд хүчээ сорьё гэдэг утгаар ажилласан. Жүжигчин хүн ер нь аймшиг, эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог” хэмээн хэвлэлд өгсөн ярилцлагадаа ярьжээ.

Тэгвэл үзэгчдийн ихэд сонирхож буй киноны эротик дуу оруулгад уг киноны найруулагч , зохиолч Т.Алтантуяа болон бусад жүжигчид дуу оруулжээ.

Дэлгэрэнгүйг доорх бичлэгээс үзнэ үү

Сонирхуулахад дуучин С.Хишигжаргал “30 өдөр 30 секс” олон ангит киноны “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дууг дуулсан байна. “Намайг эзэмдэх чиний сэтгэл” дууны үг, аяыг продюсер Б.Ангирмаа зохиосон бөгөөд уг дууг хамгийн анх МУГЖ, дуучин Ж. Алтанцэцэг дуулсан билээ. Үүний дараа продюсер Б.Ангирмаагийн байгуулсан “Киви хамтлаг” шинэчлэн дуулсан түүхтэй.

Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …