Дарханд спорт заал, үсчин, ресторан зэрэг бүх үйлчилгээг нээх боллоо

Дархан-Уул аймгийн хэмжээнд сүүлийн тохиолдол илэрснээс хойш 33 дахь өдөртөө халдвар нэмж бүртгэгдээгүй. Хяналтын шатны PCR шинжилгээнд 12000 иргэнийг хамруулж хариу “СӨРӨГ” гарсан учраас Дархан-Уул аймаг “Ногоон Бүс” болж албан ёсоор зарлагдах боломж бүрдсэн талаар тус аймгийн Онцгой комиссоос мэдэгдлээ.

Аймгийн хэмжээнд өвчлөлийг хязгаарлаж тогтоон барьсаны үр дүнд аймгийн ОК-оос дараах шийдвэрүүдийг гаргаж байна.Үүнд:

1 дүгээр сарын 7-ны Пүрэв гарагаас эхлэн дараах чиглэлийн үйл ажиллагаанууд тусгай горимын дагуу хэвийн үйл ажиллагаанаа эрхлэн явуулна. Үүнд;

-ОУ-ын байгууллагууд
-Худалдаа үйлчилгээний байгууллага, зах, ХТ-үүд лангуу алгасахгүй хэвийн ажиллана.
-Зочид буудлууд,
-Спорт зал танхимууд, /ЕБС спорт зал/
-Фитнесс, иог, spiniing
-Теннис, билльяард төвүүд,
-Бүх төрлийн хүргэлтийн үйлчилгээнүүд
-Нийтийн хоолны үйлчилгээ, /гуанз, ресторан/
-Нэг цэгийн үйлчилгээ
-Саун бассейн
-Нийтийн халуун ус
-Гоо сайхан
-Мэргэжлийн түр сургалтууд
-Сүлжээний бизнес
-Сул агууламжтай /18° хүртэлх/ бүтээгдэхүүн худалдаалах,

Дээрх үйл ажиллагааг эрхлэхдээ МХГ-аас өгсөн зөвлөмжийн дагуу халдвар хамгаалалтын дэглэмийг мөрдөж ажиллана.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.