Дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов Якутын шигшээ багт зөвлөхөөр ажиллана

“Афин-2004” олимпийн наадам болон дэлхийн таван удаагийн аварга Хажимурад Гацалов шинэ олимпийн циклд Якутын шигшээ багийн ахлах дасгалжуулагчийн зөвлөхөөр ажиллахаар болсон байна.

Түүнийг зөвшөөрүүлсэн гол хүн нь дэлхийн хошой аварга Виктор Лебедевийг хэмээн үзэж байна.

Гацалов Казахстаны шигшээ багт нэг жилийн гаруйн хугацаанд дасгалжуулагчаар ажилласан. Дараа нь дэвжээн дээрээ эргэн ирж, өдгөө Армений нэрийн өмнөөс Токиогийн олимпод оролцох төлөвлөгөөтэй байгаа юм.

“Рио-2016” олимпийн наадмын аварга, “Парис-2017”, “Нур-Султан-2019” дэлхийн хошой аварга Ираны алдарт бөх Хассан Яздани Чарати 26 нас хүрчээ. Тегераны бэлтгэлийн баазад төрсөн өдрийг тэмдэглэх үеэр түүнд бэлэг болгон бялуу бэлэглэв.

“Бага Дэлхийн аварга” гэгддэг алдарт бөх Иван Ярыгин агсны нэрэмжит “Гранпри” тэмцээн жил бүрийн нэгдүгээр сард Красноярск хотод уламжлал болгон зохион байгуулагдаад удаж байна.

Тэгвэл энэ жилийн тэмцээнийг коронавирусийн улмаас тавдугаар сарыг хүртэл хойшлуулав.

Санал болгох мэдээ

Архангай аймгийн Чулуут сумын 100 жилийн ойд зориулсан барилдаанд Улсын заан Д.Анар түрүүллээ

Архангай аймгийн Чулуут сумын түүхт 100 жилийн ойд зориулсан, тус сумаас төрөн гарсан Монгол Улсын …