“Crash Landing On You”: Хён Бин, Сон И-Жин нарын үерхэж байгааг агентлагаас нь баталлаа

Солонгос төдийгүй Монголын үзэгчдийг байлдан дагуулаад буй Өмнөд Солонгосын “Crash Landing on You” буюу “Чам дээр буух ослын буулт” олон ангит киноны гол дүрийн жүжигчид болох Хён Бин, Сон И-Жин  нар үерхэж байгааг харьяалагддаг агентлагуудаас нь мэдээллээ.

Тодруулбал Хён Биний харьяалагддаг VAST Entertainment болон Сон И-Жиний  харьяалагддаг MS Team Entertainment тэдний үерхэж байгааг батлав. Хосууд  кино зураг авалтын үеэр дотноссон бөгөөд үерхэж эхлээд найман сар болсон гэнэ.

Сонирхуулахад “Crash Landing on You” киноны дууг БНСУ-ын хамгийн алдартай соло дуучин IU дуулсан билээ. Дуу нь цацагдсан даруйдаа БНСУ-ын хөгжмийн чартуудыг тэргүүлж багагүй амжилт гаргаад байсан юм.

Түүнчлэн киноны дөрөв болон тавдугаар ангийн зураг авалт Монгол улсад хийгдсэн. Киноны зарим үйл явдлууд Хойд Солонгос улсын галт тэрэгний буудал, хөдөө талд байгаагаар дүрслэгддэг бөгөөд уг үзэгдлийг Монголд хийсэн байна. Үүнээс гадна зураг авалтаа Швейцар, Солонгос, Монгол гэх гурван улс дамнан хийсэн гэдгээрээ онцлог.


Санал болгох мэдээ

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” НҮТББ-ын удирдах зөвлөлийн хурал боллоо

“Монголын төр, нийгмийн ахмад зүтгэлтнүүдийн зөвлөл” /НҮТББ/-Нийгэмд үйлчлэх төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн хурал өнөөдөр …