Мутацид орсон коронавируст халдвар суулгах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг илэрч байна

ЭМЯ-ны ахлах шинжээч Д.Нарангэрэл: “Мутацид орсон коронавируст халдвар суулгах, бөөлжих, гүйлгэх шинж тэмдэг давуу илэрч буйг судлаачид хэлж байна.

Мөн 20-иос доош насныханд илүү зонхилж, тархалт өвөрмөц хурдан байна. 12-р сарын 31-нд АНУ-д, өчигдөр БНХАУ-д тус вирусийн шинэ төрөл бүртгэгдсэн” гэлээ.

Харин ХӨСҮТ-ийн тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа

“Шинэ төрлийн коронавирус Монголд бүртгэгдсэн гэж ойлгож болохгүй”

хэмээн нэмж тайлбарласан юм.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.