ХӨСҮТ: “Тэнүүн-Огоо” компанийн хоёр жолоочоос коронавирусийн халдвар илэрсэн

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын нөхцөл байдлын талаарх 11 цагийн ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа“Улсын хэмжээнд нийтдээ 12828 хүнд шинжилгээ хийхэд 20 хүний сорьцод коронавирус илэрлээ.
Шинээр илэрсэн тохиолдлын хоёр нь Токио-Улаанбаатарын онгоцоор ирсэн иргэдийн давтан шинжилгээнээс илэрсэн.
18 нь Баянзүрх дүүргийн нэгдсэн эмнэлгийн голомтын хавьтлаас илэрсэн. Баянзүрх эмнэлэгт байгаа өвчтөн 8, сахиур 2, хавьтал 3, эрүүл мэндийн ажилтан 5 хүнээс коронавирус илэрлээ. Өчигдөр Баянзүрх эмнэлгийн голомттой холбоотойгоор “Тэнүүн-Огоо” компанийн хоёр жолоочоос коронавирус илэрсэн. Тухайн компанид ажилладаг 10-аад жолооч салхинд гарсан байна. Эдгээрээс хоёр жолоочоос нь коронавирус илэрсэн. Бусад хүмүүсийг нь тусгаарлаад байгаа. Тухайн автобус баазын 90 гаруй хүнээс шинжилгээ авсан.Одоогоор коронавирус илрээгүй.
Баянзүрхийн голомтод нийтдээ 244 хүн коронавирусийн халдвар аваад байна. Үүнийг задалбал, эрүүл мэндийн ажилтан 27, бусад гэр бүлийн гишүүд 77, өвчтөн 98, сахиур 32, бусад 9, хамт ажиллагсдаас нэг хүнээс тус тус илрээд байна. Энэ голомтод бүртгэгдсэн халдвар авсан хүмүүсийн ойрын хавьтлаар 1494 хүнийг ажиглан тандаж байна.
Сүүлийн 24 цагт Сэлэнгэ, Дархан-Уул, Говьсүмбэр, Орхон, Архангай, Дорноговь аймгийн голомтоос батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй. Мөн Улаанбаатар хотын өмнөх батлагдсан тохиолдлуудаас батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй.

Өнөөдөр 79 хүн эдгэрч, дараагийн ажиглалтад шилжсэн. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 1195 болсноос 824 нь эдгэрч, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Яармагийн эмнэлэг, Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлэгт нийтдээ 361 хүн эмчлэгдэж байна. Биеийн байдлыг үнэлбэл маш хүнд хоёр, хүнд зургаа, хүндэвтэр 96, хөнгөн 257 байна. Өчигдөр хүн амын дундаас тандалтаар 204 хүнээс шинжилгээ авахад бүгдээс нь халдвар илрээгүй” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Дотоодын цэргийн байгууллагад ажиллалаа. Үндэсний аюулгүй …