Дэлхийн хамгийн өндөр настай панда нас баржээ

Чүнчингийн амьтны хүрээлэнгээс энэ сарын 21-нд мэдээлснээр, дэлхийн хамгийн өндөр настай панда Шиньшин энэ сарын 8-нд нас баржээ. 38 жил 4 сар насалсан Шиньшин нь хүнтэй харьцуулбал 110 насалсантай тэнцэх юм. 2020 оны наймдугаар сарын 17-нд 38 насны төрсөн өдөр нь болсон байна. Панда Шиньшиний удмын дугаар нь 253, эмэгчин, 1982 оны наймдугаар сард Сычуаний Баошин хэмээх газарт төржээ. 1983 оны зургаан сард Чүнчины амьтны хүрээлэнд хүргэгдэн ирсэн байна.

Сүүлийн өдрүүдэд панда судлагч эрдэмтэд анатоми, эмгэг судлалын анализ иж бүрэн дүн шинжилгээ хийж Шиньшиний үхсэн шалтгааныг тогтоожээ. Хөгшрөлөөс болж хоол боловсруулах эрхтэн муудан доройтож, үүний улмаас хоол боловсруулах эрхтний болон амьсгалын замын хоёрдогч халдвараар нас эцэслэсэн гэжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …