Фото: “Ээж” киноны Мелекийн дүрд тоглосон Берен Гёкйылдыз

Турк киног үзэх дуртай үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан олон ангит “Ээж” киноны гол дүр болох Мелекийн дүрийг чадварлаг бүтээсэн бяцхан жүжигчин Берен Гёкйылдызийг энэ удаагийнхаа фото мэдээ буланд танилцуулж байна.

Берен Гёкйылдыз нь 2009.09.20-ны өдөр Туркийн Истанбул хотод мэндэлсэн, айлын ганц хүүхэд юм. Түүний аав нь механикийн инженер, харин ээж нь хүний нөөцийн менежер мэргэжилтэй ажээ. Берен охины ээж нь ажлаасаа гарч, охиныхоо хичээл, ажлын цаг  зэргийг нь зохицуулдаг нэг ёсны менежерийн үүргийг гүйцэтгэдэг аж.

Анх таван настай байхдаа зар сурталчилгаануудад болон “Миний гэр бүл” хэмээх уран сайхны кинонд туслах дүр бүтээснээр түүний жүжигчний карьер эхэлжээ.

Дөнгөж таван настай байсан ч Берен охин “Миний гэр бүл” кинонд Пелин гэх охины дүрийг маш чадварлаг, өөртөө итгэлтэйгээр бүтээж чадсанаар олон хүний магтаал, хайр хүндэтгэлийг хүлээжээ. Үүний дараа “Ээж кинонд 2016 онд, долоон настайдаа тоглосон байна.

Нийт 133 ангитай тус кино нь Туркийн телевизээр цацагдсан даруйдаа үзэгчдээс маш өндөр үнэлгээ авсан төдийгүй олон хэл дээр орчуулагдаж, дэлхийн гуч гаруй орны дэлгэцээр гарчээ.

Берен Гёкйылдызийн тоглосон уран бүтээлүүдээс дурдвал:

2014-2015 онд Миний гэр бүл, Пелин охин буюу туслах дүр

2016 онд “Гулдуй Гулдуй” театрын жүжиг

2016 онд “Ээж”олон ангит кинонд Мелекийн дүрийг

2017 онд “Зөгийн бал” хүүхдийн кино

2018 онд “Бидний түүх”, “Миний охин”

Сироты -сериал 2020

Дочка (сериал 2018 – 2019) зэрэг кинонуудад гол ба туслах дүр бүтээж байгаа юм.

Анхны тоглосон киногоороо Истанбулын Гелисин их сургуулийн урлагийн наадмаас “хамгийн хүндтэй хүүхэд”, 2016 онд “Алтан эрвээхэй” кино наадмаас “шилдэг жүжигчин хүүхэд” шагналыг хүртжээ.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.