Шинэ төрлийн коронавирус 56 хувиар илүү хурдан халдварлах эрсдэлтэй

Лондонгийн эрүүл ахуй, халуун орны анагаах ухааны сургуулийн Халдварт өвчний математик загварчлалын төвөөс коронавирусийн шинэ хувилбар илүү халдвартай байж болзошгүй гэсэн судалгааны үр дүнг нийтэлжээ.

Эрдэмтэд вирусийн шинэ хувилбарын тархалтын шинж чанарыг судлах зорилгоор вирус тархах математик загварчлалыг бүтээхэд уг вирус 56 хувиар илүү хурдан халдварлах боломжтой гэж үзжээ. 

“VOC 202012/01 вирус нь өмнөх хувилбаруудтай харьцуулахад хүндрэл үүсгэдэг эсэхийг бид нотолж чадаагүй байна. Түүнчлэн ирэх 2021 онд COVID-19 туссан өвчтөнүүд эмнэлэгт хэвтэх нь, уг өвчнөөс үүдсэн нас баралт 2020 онд ажиглагдсан хэмжээнээс давах төлөвтэй байна” хэмээн эрдэмтэд тайландаа бичжээ.

Их Британийн Ерөнхий сайд Борис Жонсон арванхоёрдугаар сарын 19-нд болсон хэвлэлийн хурлын үеэр коронавирусийн шинэ хувилбар 70 хувиар илүү халдвартай байх магадлалтай гэсэн юм. Гэлээ ч уг вирус үхэлд хүргэдгийг нотлох баримт хараахан олоогүй байгаа аж.

Вирусийн мутацид орсон шинэ хувилбар бүртгэгдсэнтэй холбоотойгоор Их Британитай 70 гаруй улс агаарын харилцаагаа зогсоосон юм. Уг вирус Их Британиас гадна Дани, Нидерланд, Франц, Герман, Австрали, Япон улсад бүртгэгдээд байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …