Ж.Мөнхбат:Ерөнхий сайд ажлынхаа арын өрөөний нэмэлт халаагуураа салгачхаад даараад сууж байна

Улсын Их Хурлын чуулганы өнөөдрийн (2020.12.25) үдээс хойших нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн С.Бямбацогтоос “Монгол Улсын Засгийн газраас цахилгаан, дулаан, ус, хогны төлбөртэй холбогдуулан гаргасан шийдвэрийн талаар” Эрчим хүчний сайдад тавьсан асуулгын хариуг сонсов.

Гишүүний асуулгын хариуд Засгийн газрын гишүүн, Эрчим хүчний сайд Н.Тавинбэх мэдээлэл хийж, гишүүдийн асуултад хариулт өгсөн юм.

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ж.Мөнхбат “Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа шийдвэрийг хувь хүнийхээ хувьд зөв зүйтэй алхам гэж бодож байгаа. Эрчим хүч хэрэглэдэг Монголын ард түмэн энэ шийдвэрийг талархалтай хүлээж авсан. Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ хэмнэе гэдэг уриалга сошиалд түгээж байна. УИХ-ын гишүүд бид үүнийг дэмжээсэй гэж хүсч байна.

Саяхан хэд хоногийн өмнө Ерөнхий сайдад ажил танилцуулахаар албан өрөөнд нь ортол “Эх оронч сэтгэлгээгээр эрчим хүчээ хэмнэе” гэчихсэн ажлынхаа арын өрөөний нэмэлт халаагуурыг салгасан байсан. Өрөө нь нэлээн хүйтэн. Жаахан суухад жиндэх маягтай өрөөнд Ерөнхий сайд маань ажиллаж байна билээ.” гэв.


Санал болгох мэдээ

Л.Оюун-Эрдэнэ: Баялгийн сангийн хуулийг эсэргүүцсэн гишүүдийг нэр дэвшүүлэхгүй

Үндэсний баялгийн сангийн анхдагч хуулийн төслийг 2024 оны дөрөвдүгээр сарын 3-нд Засгийн газраас УИХ-д өргөн …