Б.Цэцэгийн цагаа олоогүй шүүмжлэл

“Хадаг” киногоор жүжигчний карьераа эхлүүлж байсан Б.Цэцэг мэргэжлийн жүжигчин биш ч СТА цол тэмдэгээр шагнуулж, Азийн кино наадмаас шилдэг эмэгтэй жүжигчний шагнал хүртэж байсан. Харин өдгөө сошиал орчинд тун идэвхтэй байр сууриа илэрхийлдэг нэгэн болсон. Аливаа зүйл шүүмжлэлтэй ханддаг тэрээр Covid-19 цар тахлын цаг үеийн нөхцөл байдал танилцуулдаг ахмадуудаа шүүмжлээд амжив.

Б.Цэцэг алдаагаа дахин давтахыг хүсдэггүй | News.MN

Тэрээр “Одоо болио ах, эгч нараа бүтэн жил та бүхнийг өдөр бүр сонслоо. Нэг ч зүйл ахисангүй, нэмэлт мэдээлэл ч өгөх өө байлаа. Иргэдэд мэдээлэл өгөх нэрээр цээжилсэн хэдэн үгээ өдөр бүр тоть шиг давтан иргэдийн цагийг үрж яах гээв ээ? Бүтэн жилд ядаж иргэдэд өгч байгаа мэдээллээ чанаржуулах, сайжруулах тал дээр анхаарч болохгүй байна уу. Хэл ус мэддэггүйн бол залуу мэргэжилтэнгүүддээ боломж олгоод сандал суудалдаа суулгаад олигтой юм яриулчихаач. Өдөр бүр будилуулсан хий алдаж өөрсдийгөө барьж өгөөд байгаа явцгүй мэдээллээ нэг бол болио. Би түрүү өвөл ч хэлж байсан сүр дуулиантай хийдэг хэвлэлийн бага хурал гээчийг дэлхийн бусад эмнэлэгүүд хийж байгаагүйм шүү гэж… өвчтөнтэйгээ байлдаад юун зурагтаар гарч өөрийгөө сурталчлах зав нэг ч эмчид байгаагүй. Улиг болсон хэдэн үг, иргэдийг төөрүүлсэн учир битүүлэг явцгүй мэдээллээ болио залхаж байна.” гэж цахим хуудастаа бичжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.