Э.Пүрэвжаргал: Жүжигчин хүн ер нь эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог


Ихэвчлэн эмэгтэйлэг, танхил бүсгүйн дүрийг чадварлаг бүтээдэг үзэсгэлэнтэй жүжигчин бүсгүй бол Э.Пүрэвжаргал.“30 өдөр 30 секс” хэмээх эротик уран бүтээлтэй хэрхэн холбогдсон түүх, бас бус сонирхолтой сэдвээр цахимаар холбогдож ярилцлаа.


-“30 өдөр 30 секс” киноны эхний ангийг үзлээ. Уран бүтээлчээс маш их зориг шаардсан сценүүд олон харагдсан. Хамгийн эхний асуултаа тухайн уран бүтээлтэй холбогдох болсон шалтгаанаас эхлэе гэж бодлоо?
-Тус уран бүтээл дээр ажилласан Т.Алтантуяа найруулагч маань анх надтай “10 ангитай эротик драм хийх гэж байна. Гол дүрийн бүсгүйн олон жилийн амьдралын түүхийг харуулдаг. Тиймээс тухайн уран бүтээлчээс олон хувиралт, чадварыг шаардах юм. Чи л яг тохирно” гээд холбогдсон. Миний хувьд киноны зохиолыг уншсаны дараа хариугаа хэлсэн. Зохиолоо уншихад “Нэг гоё хүүхэн л энд тэнд нүцгэлж, шалдлаад яваад байх биш, анги бүр нь үзэгчдэд өгөх мессежтэй, адал явдалтай” байсан. Зохиол нь таалагдсан учир саналыг нааштай хүлээж авсан. Нэгт жүжигчний хувьд ажиллахад маш гоё дүр юм байна, хоёрт эротик дүрд хүчээ сорьё гэдэг утгаар ажилласан. Жүжигчин хүн ер нь аймшиг, эротик, адал явдал, түүхэн гээд бүхий л дүрд хувирч чаддаг байх ёстой гэж боддог. Миний хувьд ч нэг их эротик дүрд ажиллахгүй гэж боддоггүй.


-Эхний ангийг үзэхэд зураг авалтаа зун хийсэн байх шиг харагдсан. Хэр удаан үргэлжилсэн бэ, байрлаж ажиллав уу?
-Кино зураг авалт долдугаар сарын сүүл, наймдугаар сарын эхээр эхэлсэн байх шүү. Есөн сар гаргаад дууссан гэхээр нэг сар 15 хоног үргэлжилсэн юм байна. Нэг их байрлаж ажиллаагүй. “Миний гэр”, “Найз залуугийн гэр” гээд нэг обьект, тэгээд л аялал зугаалга, болзож яваа дүрсүүд гээд ихэнх нь гадаа обьектууд байгаа. Тиймээс шөнө тарсан ч гэр рүүгээ хариад, өглөө цуглах маягаар ажилласан.
-Мэдээж их олон хүний хүч хөдөлмөр шингэсэн бүтээл төрсөн болов уу?
-Маш олон хүний бүрэлдэхүүн ажилласан шүү. Найруулагч, зураглаач, туслахын баг бүрэлдэхүүн гээд. Дээр нь мэйк ап артист, хувцасны зураач нэмэгдэнэ.


-Хувцас загвар дээр Э.Пүрэвжаргал өөрөө ажилласан байхдаа гэж харж байлаа?
-Найруулагч маань асар мэдрэмжтэй хүн байсан. Ямар ч хамаагүй хувцас авчраад “За энийг өмс” гэвэл мэдээж тухгүй. Тиймээс найруулагч хувцас сонгохдоо үргэлж миний саналыг сонсож, ярилцаж байгаад сонгож байсан. Тэр нь ч надад их тухтай байсан. “Зохих, зохихгүй хувцас өмсүүлж байснаас өөрт нь тухтай таалагдсан хувцсыг сонгосон нь илүү дээр” гэж бодсоных тэр байх. Түүнчлэн Удвал ядуу айлд төрж, өссөн. Анхны хайр нь Удвалыг ядуу хэмээх шалтгаанаар орхисон учир, өөрийн зүтгэлээр тушаал дэвшсээр салбарын захирал болсон, байр сууриа олсон эмэгтэйгээр дүрслэгддэг. Тиймээс жижиг гэлтгүй ээмэг, зүүлтийг ч брэндийн үнэтэй, чанартай байхаар сонгосон. Миний ганц нэг өөрийн хувцас ч гэсэн орсон. Хамгийн ойр дотно ажилласан хүн гэвэл киноны хувцасны зураач Балжка гээд залуу бий. Бүхий л нарийн нандин деталиуд дээр хамтарч ажилласан. Солих хувцсаас эхлүүлээд бороотой өдрийн зураг авалтад үсийг маань норгох зэргээр тусалсан. Зураг авалтын сүүлийн хоёр өдөр Балжкад хувийн ажил гараад зураачгүй явсан. Тэгэхэд л хувцасны зураач хүний, Балжкагийн дүүргэж байсан орон зай эрхгүй мэдрэгдсэн.


-Киноны нэгдүгээр ангийг үзэхэд анх төсөөлснөөс богино болсон байлаа?
-Бүрэн хэмжээний 10 ангит кино биш, богино хэмжээний цуврал контент юм. Зохиолынхоо матрежаар кино нийт таван цаг үргэлжлэхээр байсан л даа. Тэгээд ангийнхаа тоонд хуваагаад үзэхэд нэг анги 35-40 минут үргэлжилнэ. Надад ч гэсэн киногоо үзэхэд богино болсон мэт санагдсан.
-Дараагийн анги нь хэзээ тавигдах бол гээд бас хүлээлт үүсгэж байна лээ шүү.
-Би ч гэсэн киноныхоо эхний ангийг үзээд долоо хоногт хоёр анги нийтлэгдэх юм болов уу гэсэн үгүй байсан. Долоо хоног бүрийн баасан гарагт нэг шинэ анги нэмэгдээд явах юм билээ.
–Киноны нэр бас их сонин байна л даа. Ер нь эмэгтэй хүн 30 өдөр секс хийх боломжтой юу?
-“Нэр нь өөрөө үзэгчийг татах маркетинг” гэж харж байгаа. “Ухаантай бүсгүй”, “Хоёрдмол хайр” гэх мэт задлаад ойлгочих нэр өгсөн бол нэг их хүмүүсийн анхаарлыг татахгүй байсан. “30 өдөр 30 секс” гэвэл хүмүүс “Паа энэ одоо ингэх боломжтой юу” зэргээр шар мэдээ шиг ухаж үзэх талдаа илүү байна байх. Яг 30 өдөр 30 секс хийх бол хэцүү байх шүү /инээв/.
Сарын тэмдгээс эхлээд эмэгтэй хүн чинь туйлбаргүй ааштай шүү дээ. Байнга секс бодоод суудаг хүн байхгүй байх. Э.Пүрэвжаргалын хувьд бол тийм. Удвалын хувьд кинон дээрээ сексээс татгалзахгүй зөвшөөрөөд л явдаг.


Үргэлжлэлийг энд дарж уншина уу

Санал болгох мэдээ

Жүжигчин А.Баярцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдов

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Монгол Улсын Соёлын элчээр томилогдсон жүжигчин, продюсер А.Баярцэцэгийг хүлээн авч уулзан, …