ХӨСҮТ-ийн коронавирусийн эмчилгээний тасгийг бүрэн суллаж ариутгал хийнэ

ХӨСҮТ-ийн коронавирусийн тасгийг суллан ариутгал хийж зохион байгуулалтыг өөрчлөх болсон талаар Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан хэллээ.

ХӨСҮТ-д эмчлүүлж буй 2 хүний биеийн байдал хүндэвтэр байна

 

Тэрээр “Нийтийг хамарсан тархалт болоход эмнэлгийн байгууллагын хүний нөөцийн хувьд хомсдол үүсэхгүй. Коронавирусийн халдвартай 73 хүн одоо ХӨСҮТ-д байна. Тус эмнэлэгт 300 хүнийг авч эмчлэх боломжтой. Цэргийн төв эмнэлэгт 194 хүн байна, цаашид 240 хүн эмчлэх боломжтой. Яармагийн 300 орны багтаамжтэй эмнэлэгт 500 ор бэлдсэн ба энд 200 гаруй хүн хэвтэн эмчлүүлж байна. Одоогоор орны нөөц хангалттай байна.

ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа халдвартай, хөнгөн хэлбэрийн хүмүүсээ 14 хоног болсны дараа эмчилгээний шинэ удирдамжийнхаа дагуу Яармагийн эмнэлэгт шилжүүлэн 7 хоног хэвтүүлнэ. ХӨСҮТ-д хүнд болон хүндэвтэр 18 хүн байна. 14 хоногоос дээш болж байгаа хүн халдвар тараах эрсдэл бага байдаг. Тиймээс тэднийг Цэргийн төв эмнэлэг рүү тээвэрлэхэд халдвар тараах эрсдэл бага гэсэн үг.

ХӨСҮТ-д коронавирусийн эмчилгээ хийгдэж байгаа тасгийг бүрэн суллаад улаан, шар, ногоон бүсжилтийг дахин тогтоох, эмнэлгийн ажилчдын орчинг, халдвар хамгааллын дэглэмийг сайжруулах арга хэмжээг авна. Энд 11-12 сарын турш коронавирусийн халдвартай өвчтөнүүд тасралтгүй хэвтэн эмчлүүлсэн. Тиймээс ариутгал хийх, зохион байгуулалтын орчин нөхцөлийг өөрчлөх зайлшгүй шаардлагатай байна. Биеийн байдал нь хүнд болон хүндэвтэр хүмүүсээ Цэргийн төв эмнэлэг, бусад хөнгөн хэлбэрийн халдвартай хүмүүсээ Яармагийн эмнэлэг рүү шилжүүлнэ” гэлээ. 

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …