Цагаан хоолны эрүүлжүүлэх ач тус

Хэрэв та цагаан хоолтон бол бие махбодид хэрэгтэй бүхий л шимт бодисыг хангалттай хэмжээгээр авахын тулд хоногийн хоолоо зөв төлөвлөж, хоолондоо аль болох олон нэр төрлийн хүнсний ногоо, үр тариа, буурцагт ургамал, жимс, жимсгэнэ, самар оруулах нь зүйтэй. Эдгээр хүнс нь таны эрүүл мэндэд хэрэгтэй уураг, нийлмэл нүүрс ус, үл ханасан тосны хүчил, аминдэм, эрдэс бодис ихээр агуулдаг.

АНУ-ын Шим тэжээлийн нийгэмлэг болон Канад улсын хоол зүйчдийн холбооноос цагаан хоолны эрүүл мэндийн ач тусыг “Зөв зохицуулсан хоол нь эрүүл, тэжээллэг төдийгүй зарим өвчнөөс урьдчилан сэргийлэх болон эмчилгээний ач тустай” гэж тодорхойлжээ. Махан хоолыг боловсруулахад ургамал болон цагаан идээнээс илүү ажиллагаа шаардагдах ба бие махбодийн илүү ажилбар бүр нь хүнийг ядраадаг.

Харин жимс, хүнсний ногоо нь махнаас 10 дахин, сүү цагаан идээ нь 5 дахин хурдан шингэцтэй, бие махбодиос хортой бодисыг гадагшлуулах, хоргүйжүүлэх шинж чанартай болохыг шинжлэх ухаан нотолж байна. Цагаан хоол нь ханасан өөх тос, холестеролын хэрэглээг багасгаж, эслэг болон төрөл бүрийн аминдэм, эрдэс бодис, үл исэлдүүлэгч бодисын хэрэглээг нэмэгдүүлэх ач холбогдолтой. Ийм учраас цагаан хоол тогтмол хэрэглэх нь эрүүл мэндэд дараах давуу талтай болох нь судалгаагаар батлагджээ.

Үүнд:

-Биеийн илүүдэл жин багасна.

-Цусанд өөх хуримтлагдахаас сэргийлнэ.

-Зүрх судасны эмгэг, цус харвалтын эрсдэлийг 27-42 хувь бууруулж, даралт тогтворжуулна.

-Хорт хавдрын эрсдэлийг 20-50 хувь бууруулна.

-Ясны сийрэгжилт, чихрийн шижин, бөөрний өвчний эрсдэлийг бууруулна.

Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэх зөвлөгөө

Цагаан хоол нь хувь хүний эрүүл мэндээс эхлээд эх дэлхийн оршин тогтнолд үзүүлэх ач тустай.

Цагаан хоолны хэрэглээг нэмэгдүүлэхийн тулд:Долоо хоногт цагаан хоол идэх өдрийн тоог календарь дээрээ тэмдэглээрэй.

Эдгээр өдрүүдэд цагаан хоол хэрэглэхээ гэр бүлийнхэн, найз нөхдөдөө хэлж тэдний дэмжлэгийг авах хэрэгтэй.

-Өөрийн идэх дуртай, хийж чадах цагаан хоолны жагсаалт гаргаарай.

– Хэрэв та сайхан амттай цагаан хоол хийж чадах эсэхдээ эргэлзэж байвал цагаан хоолны жортой ном худалдан авч болно.

-Өөрийн болон гэр бүлийнхнийхээ дуртай хоолны жорд орох махны оронд төрөл бүрийн мах орлуулагч хийж бэлтгээрэй. Жишээлбэл та шар буурцгийн хатаасан уураг юмуу дүпүтэй цуйван хийж болно.

Санал болгох мэдээ

Үсээ зөв арчилж суръя! Эрүүл гялалзсан үстэй болгох 11 үс арчилгааны зөвлөгөө

Үс муухай харагддаг өдөр бол хамгийн муухай өдөр, тийм ээ? Үсний байгаа байдал сэтгэлд нийцэхгүй …