Унгар улсын Засгийн газрын тэтгэлгээр 200 иргэнийг суралцуулахаар боллоо


Монгол Улс, Унгар Улс хоорондын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яам, Унгар Улсын Гадаад хэрэг, худалдааны яам “Stipendium Hungaricum” тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд 2021-2023 онд хамтран ажиллах тухай харилцан ойлголцлын санамж бичгийг 2020 оны 12 дугаар сарын 17-нд байгууллаа.

Тус санамж бичигт Монголын талыг төлөөлж Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, Унгарын талыг төлөөлж Унгар Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Др. Борбала Обрущанский нар гарын үсэг зурж албажуулав.

Тус санамж бичгийн хүрээнд Монгол Улсад тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр 2021-2023 онуудын хооронд жил бүр Монгол Улсын 200 иргэнийг Унгар Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцуулахаар болсон.

Санал болгох мэдээ

Өсвөр насны охидын үр хөндөлт 6.4 хувиар өсжээ

ДЭМБ-ын зөвлөснөөр өсвөр насыг 10-19 гэж үздэг. Тэгвэл манай улсад өсвөр насныхны, тэр дундаа охидын …