1-2 дугаар ангид туслах багш ажиллуулах саналыг Сүхбаатар аймгийн багш нар хэлж байна

Боловсролын ерөнхий хуулийн хэлэлцүүлэгт Сүхбаатар аймгийн 147 багш 17 цэгээс холбогдож, багш нарынхаа саналыг танилцууллаа. Энэ үеэр давхардсан тоогоор нийт 205 санал гарсан юм.

Бага ангид, ялангуяа 1-2 дугаар ангид туслах багш ажиллуулах, сургалтын тоног төхөөрөмж, мэдээллийн технологийн хэрэгсэл, интернэтийн асуудлыг шийдвэрлэх шаардлагатай саналууд багш нараас ихээхэн ирж байлаа. 

Сүхбаатар аймгийн багш нар цэцэрлэг, сургуулийн удирдлагын томилгоонд тавьж буй шаардлагыг алслагдсан хөдөө орон нутгийн онцлогтой уялдуулах асуудлыг мөн онцлов.

Хуулийн төсөлд эцэг, эхийн оролцоо хариуцлагын асуудлыг тусгаж буйг сайшаалтай хүлээн авсан бөгөөд тэдний хариуцлагын механизмыг тодорхой тусгах санал цөөнгүй гарч байлаа.

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …