ШУУРХАЙ : НОК: Бүх төрлийн вино, пиво худалдаж болно

Улсын онцгой комиссын өнөөдөр /2020.12.09/-ийн шийдвэрийн дагуу Даваа гаригаас эхлэн архи, согтууруулах ундаа худалдах, ингэхдээ зөвхөн 13,5 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундаа худалдахыг зөвшөөрсөн байна. Нийслэлийн онцгой комиссоос мэдээлснээр Даваа гаригаас эхлэн бүх төрлийн шар айраг, виног градус заахгүйгээр худалдаалах юм байна.

Мөн Даваа гаригаас эхлэн ресторан, кафе, хайпермаркет, супермакет, минимаркет, хүнсний дэлгүүр болон зоогийн газар, сүлжээ хоолны газар, кофе шоп, хүнсний болон ахуйн барааны дэлгүүр 07.00-21.00 цаг хүртэл ажиллаж  13,54 градус хүртэлх спиртийн агууламжтай согтууруулах ундааг худалдах, үйлчлэхээр болж байна.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …