Дусаалгыг нүд муутай, нүдний даралттай хүн, хүүхдэд хэрэглэсэн бол сохрох аюултай байжээ

Эмийн санч жор андуурсанаас болж үйлчлүүлэгчийн ойрын хараа огцом муудаж нүдэнд гэмтэл учирсан байна. Тодруулбал, Нүдний дусаалгыг нүд муутай, нүдний даралттай хүн, хүүхдэд хэрэглэсэн бол сохрох хүртэл аюултай байжээ.Тус дусаалгыг эмийн санч андуурч өгсөн ба тухайн иргэний ойрын хараа огцом муудаж нүдэнд гэмтэл учруулж байгаа хэрэг гарлаа.

Хэдийгээр бид тухайн эмийн санд хуулийн дагуу арга хэмжээ авч, зөрчлийн хэрэг нээн ажиллаж байгаа боловч иргэн та авч байгаа бараа бүтээгдэхүүнээ сайтар хянах, лавлах шаардлагатай байгааг энэ удаагийн тохиолдол харууллаа. Эмчийн жороор үйлчлүүлж байхыг хүсье.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.