Хятад улс өмнө нь судлагдаж байгаагүй бүс болох Oceanus Procellarum анх удаа газарджээ

Хятадын хөлөг сарнаас дээж аваад буцаж байна

Сарны хөрснөөс дээж авах зорилготой хөөрсөн Хятадын “Chang’e-5” хөлөг зорилгоо биелүүлээд өчигдөр /2020.12.03/ дэлхий рүү буцсан тухай мэдээлжээ. Тус хөлөг нь энэ сарын дундуур Өвөрмонголын газар нутагт газардахаар төлөвлөжээ.

Хамгийн сүүлд 1976 онд ЗХУ-ын “Луна 24” хөлөг  сарнаас дээж авчирч байсан ба үүнээс хойш анх удаа  сарнаас дээж авчирч буй улс нь Хятад болж байна.  Хэрвээ сансрын хөлөг ачаагаа дэлхийд амжилттай газардуулж чадвал Хятад нь сарны хөрснөөс дээж авчирсан дэлхийн гурав дахь орон болно.

ЗХУ-ын хөлгийн хувьд 170 гр орчим дээж авчирч байсан бол хятадын “Chang’e-5” робот хөлөг хоёр кг орчим дээж цуглуулж чаджээ. Хятадын хөлөг энэ удаа сарны өмнө нь судлагдаж байгаагүй бүс болох “Oceanus Procellarum” хэсэгт газардсан ба энэ нь галт уулын лааваар бүрхэгдсэн тэгш гадаргуутай хэсэг юм. Сарны хөрснөөс дээж авчирч, сарны үүсэл гарал, гадаргуу дээрх галт уулын идэвхжил зэргийг судалдаг.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …