“Нэг өрх-нэг иргэн” зарчмаар 9 дүүргийн 30 цэгт 70 мянга гаруй иргэдийг шинжилгээнд хамруулна

Нийслэлийн онцгой комиссын Шуурхай штабаас 24 цагийн нөхцөл байдал, хэрэгжүүлсэн арга хэмжээнүүдийн талаар мэдээлэл өглөө.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 532 иргэнээс тандалтын шинжилгээ авсан ба хөдөө орон нутгаас ирж байгаа иргэдээс тандалтын шинжилгээг авч байгаа аж.

Нийслэлийн хэмжээнд халдварын тохиолдлуудыг илрүүлэх зорилгоор 9 дүүргийн 30 цэгт 70 мянга гаруй иргэдээс “Нэг өрх-нэг иргэн” гэсэн зарчмаар тандалтын шинжилгээг хийнэ гэж албаныхан мэдээллээ. Шинжилгээг арванхоёрдугар сарын 04-нөөс эхлэн арванхоёрдугаар сарын 11-нийг хүртэлх хугацаанд хийх ба

  • Баянгол дүүрэгт  – 6
  • Баянзүрх дүүрэгт – 6
  • Сонгино Хайрхан дүүрэгт – 4 
  • Сүхбаатар дүүрэгт – 3 
  • Хан уул дүүрэгт – 4 
  • Чингэлтэй дүүрэгт – 2
  • Багануур дүүрэгт – 2
  • Налайх дүүрэгт – 2
  • Бага хангай дүүрэгт – 1 цэг тус тус ажиллах юм.

Иймд иргэдийг халдвар хамгааллын дэглэмээ сахин шинжилгээндээ идэвхтэй оролцохыг уриалж байгаа аж.

Санал болгох мэдээ

Хууль зүйн байнгын хорооны дарга Д.Цогтбаатар Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааны тайланг хүлээн авлаа

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны дарга Ц.Цогтбаатар өнөөдөр (2024.03.29) Хүний эрхийн Үндэсний Комиссын Эрүү шүүлтээс урьдчилан …