Якутад гар ариутгагчинд хордсон найман хүн нас баржээ

Якутад хэд хоногийн өмнө есөн хүн гар ариутгагч ууж хорджээ. Тэднээс амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдсээр найм болсон талаар мужийн Эрүүл мэндийн газраас мэдээлжээ.  

Тэдэнд яаж ч эмнэлгийн тусламж үзүүлээд амийг нь аварч чадаагүй гэнэ. Ариутгагч уусан хүмүүсийн дотор эрхтэн нь гэмтэж, сэхээнд байсаар нас барсан талаар РИА Новости агентлаг мэдээлжээ. 

Тэгвэл гар ариутгагчинд хордсон ес дэх хүний биеийн байдал сайжирч, ухаан орсон байна. 

Якутад хордсон есөн хүн таван литрийн канистр бүхий спирт агуулсан гар ариутгагчийг уужээ. Үүний маргааш нь гурав нь нас барж, хэд хоногийн дараа хоёр нь гэх зэргээр нэмэгдсээр найм нь нас барсан байна. Уг гар ариутгагчийг худалдаанаас татжээ. 

Санал болгох мэдээ

Жан Тодт:Улаанбаатар хотын замын хөдөлгөөний аюулгүй байдлыг сайжруулж, хамтран ажиллах бүрэн боломжтой

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар өнөөдөр Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий нарийн бичгийн …