Эмийн үйлдвэрийн алдаанаас болж хүүхдүүдийн биеэрээ дүүрэн үс ургажээ

Эмийн үйлдвэрийн алдаанаас болж хүүхдүүд биеэрээ дүүрэн үстэй болжээ

Испанийн Кантабриа муж дахь Торрелавега хотод амьдардаг 20 хүүхэд гэдэсний эм хэмээн буруу савласан үс ургуулдаг эм ууснаас болж, биеэр нь дүүрэн үс ургажээ. Иймд эцэг эхчүүд нийлж эмийн үйлдвэрийг шүүхэд дуудсан байна.

Зураг дээрээс харахад хүүхдүүдийн бие, нүүр дээгүүр маш их үс ургасан байх аж. Нутгийн эх сурвалжуудын мэдээлж байгаагаар нийт 20 хүүхдийн эцэг эх эмийн сангаас хүүхдүүддээ ходоодны өвчинд уудаг омепразол худалдан авч өглөө гэж бодтол тэр нь чухамдаа буруу савлагдсан үс ургуулахад хэрэглэдэг миноксидил эм байжээ.

Санал болгох мэдээ

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Сар шинийн мэндчилгээ дэвшүүллээ

Америкийн Нэгдсэн Улсын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен Цагаан сарыг тохиолдуулан монголын ард түмэнд …