З.Балдандугар:Баянгол дүүрэгт бүртгэгдсэн тохиолдлууд тусгаарлалтад байгаа иргэдийн ойрын болон дам хавьтлуудаас илэрсэн, голомтлон үүсээгүй

Баянгол дүүрэгт “COVID-19” халдварын батлагдсан 24 тохиолдол бүртгэгдсэн. Үүнтэй холбогдуулан иргэдээс “КОВИД-19” халдварын тохиолдлууд хаанаас илэрч байгаа вэ гэх асуултад Баянгол дүүргийн “Эрүүл мэндийн төв”-ийн дарга З.Балдандугар хариуллаа.

Тэрбээр”Баянгол дүүргийн хэмжээнд ЭМЯ болон НЭМГ-аас өгсөн заавар, зөвлөмжийн дагуу 11 дүгээр сарын 10-ны өдрөөс эхлэн “COVID-19” халдварын тандалт, шинжилгээнд ХӨСҮТ, ЗӨСҮТ-тэй хамтран дүүргийнхээ 20000 орчим иргэнийг хамруулаад байна. Өнөөдрийн байдлаар Баянгол дүүргийн найман хорооноос нийт 24 батлагдсан тохиолдол бүртгэгдсэн.

Эдгээр тохиолдол нь голомтлон үүссэн тохиолдол биш бөгөөд тусгаарлалтад байгаа ойрын болон дам хавьтлуудаас илэрсэн. Дүүргийн хэмжээнд сайн дурын шинжилгээг 11 өрхийн эрүүл мэндийн төв, зорилтот бүлгийн шинжилгээг “Эмүжин” төв, 20, 46 дугаар сургууль дээрх цэгүүдэд авч илрүүлэг болон тандалт хийж байна. Мөн зорилтот бүлгийн тандалтын хүрээг өргөтгөж 13 дугаар сургууль, УБТЗ-ын “Замчин” спорт хороо зэрэг хоёр цэгийг нэмж, нийт таван цэгт “COVID-19” халдварын шинжилгээ тандалтын ажлыг үргэлжлүүлж байна. Иймд иргэд тандалт, шинжилгээндээ идэвхтэй хамрагдан, шинжилгээ өгөхөөр ирэхдээ халдвар хамгааллын дэглэмээ чанд сахихыг зөвлөе” гэлээ.

Санал болгох мэдээ

Б.Солонгоо: Т.Чимгээ, Б.Содномдаржаа нарын эрхийг сэргээх, нөхөн төлбөр олгох ажлын хэсэг байгууллаа

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр боллоо. Хуралдаанаар С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт холбогдон  ял эдэлж …