Цахилгааны төлбөрөө төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүүг энэ сард шилжүүлэн тооцно

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас цахилгааны төлбөртэй холбоотой гомдлоор доорх асуудлыг шийдвэрлэхээр болжээ.

1. Гомдлыг газар дээр нь очиж шийдвэрлэнэ.

  • Төлбөр төлсөн хэрэглэгчийн төлбөрийн зөрүү байвал 12 сард шилжүүлэн тооцох. 
  • Төлбөрийн мэдээлэл очсон ч төлөөгүй байгаа хэрэглэгчийн гомдлоор тоолуурын заалтыг дахин хянах, хэрэглэсэн хэрэглээний төлбөрийг л авах

2. УБЦТС компанийн албан хаагчид газар дээр нь очиж ажиллах, гомдлыг шийдвэрлэх.

3. Эзэнгүй байсан айлын бичигдсэн төлбөрийг хүчингүй болгох

4. Сүүлийн гурван сарын хэрэглээний дунджаар тооцох гэсэн нь өмнөх оны тухайн саруудын хэрэглээний дунджаар тооцох байсан байна. Энэхүү тайлбарыг залруулах. 

5. Санал хүсэлт, гомдол хүлээн авах утас (70047004) ачаалалтай тохиолдолд цахимаар хүлээж авах системийг яаралтай ажиллагаанд оруулах. Тухайлбал цахилгаан хэрэглэгч аппликейшнаар гомдол хүлээн авах аж.

Та бүхний бичсэн мэдээлэл, баримтыг үндэслэн Улаанбаатар Цахилгаан Түгээх Сүлжээ ТӨXK-ийн удирдлагуудад танилцуулж дээрх ажиллагааг хийхээр болсон гэж ШӨХТГ-аас мэдээлэв.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …