ОУ-ын жүдо бөхийн холбоо эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулсны 40 жилийн ой тохиож байна

Олон улсын жүдо бөхийн холбоо /IJF/ 11-р сарын 29-30ны өдрүүдэд Эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга зохион байгуулсны 40 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ.

Тэртээ 1980 онд АНУ-ын Нью Йорк хотод жүдо бөхийн эмэгтэйчүүдийн анхны дэлхийн аварга зохиогдсоноос хойш хэдийн 40 жил өнгөрчээ.

Харин манай улсын хувьд 1988 онд самбо, жүдо бөхийн шигшээ багийн анхны дасгалжуулагч, гавьяат дасгалжуулагч Ч.Машбат агсны санаачилгаар эмэгтэй шигшээ баг байгуулагдаж 1990 оны Азийн наадам, 1991 оны Азийн аваргад тамирчдаа оруулж байсан бол 1995 оны Японы Чиба хотод зохион байгуулагдсан жүдо бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-д манай эмэгтэй жүдочид анх дэлхийн дэвжээнд зодоглосон байжээ.

Харин дэлхийн аваргын АНХНЫ медалийг Египет улсад болсон тэмцээнээс гавьяат тамирчин Х.Эрдэнэт-Од авчирсан бол Монгол Улсын одоогоор цор ганц болоод анхны олимпийн медалийг Монгол Улсын хөдөлмөрийн баатар Гавьяат тамирчин Д.Сумьяа хүртсэн.

Монголын жүдогийн анхны легионер тамирчин болох Г. Отгонцэцэг, Казахстан Улсын түүхэн дэх жүдо бөхийн анхны олимпийн болон ДАШТ-ний медалиуд хүртэж Казахстан улсын гавьяат тамирчин цолоор шагнагдсан юм.

  1. ДАШТ- Хүрэл. Хишигбатын Эрдэнэт-Од, -57кг. 2005, Египет, Каир.
  2. ДАШТ- Хүрэл, Мөнхбаатарын Бундмаа, -52кг, 2010, Япон, Токио.
  3. ДАШТ- АЛТ, .МӨНХБАТЫН УРАНЦЭЦЭГ. -48 кг, 2013, Бразил, Рио-де-Жанейро .
  4. ДАШТ- Хүрэл, Доржсүрэнгийн Сумьяа, -57кг, 2015 Казахстан улс, Астана.
  5. ДАШТ- Хүрэл, Цэдэвсүрэнгийн Мөнхзаяа, -63кг, 2015, Казахстан улс, Астана..
  6. Олимп, Рио 2016.. МӨНГӨ. Доржсүрэнгийн Сумьяа, -57 кг , Рио-де-Жанейро, Бразил.
  7. Олимп, Рио 2016. Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48 кг, Рио-де-Жанейро, Бразил. Казахстан Улсын нэрийн өмнөөс.
  8. ДАШТ- Мөнгө, Мөнхбатын Уранцэцэг -48кг,2017, Унгар, Будапешт.
  9. ДАШТ- АЛТ, ДОРЖСҮРЭНГИЙН СУМЬЯА -57кг, 2017 , Унгар, Будапешт.
  10. ДАШТ- Хүрэл, Балдоржийн Мөнгөнчимэг, -63 кг, 2017,Унгар, Будапешт
  11. ДАШТ- Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48кг, 2017, Унгар, Будапешт. Казахстан Улсын нэрийн өмнөөс.
  12. ДАШТ- Хүрэл, Галбадрахын Отгонцэцэг, -48кг, 2018, Азербайжан Баку. Казахстан Улсын нэрийн өмнөөс..
  13. ДАШТ- Хүрэл, Доржсүрэнгийн Сумъяа.-57кг, 2018, Азербайжан Баку..
  14. ДАШТ- Хүрэл. Мөнхбатын Уранцэцэг. -48кг, 2019. Япон. Токио..

Багийн ДАШТ-ээс эмэгтэйчүүд 2007 оны БНХАУ-ын Бээжингийн ДАШТ-ээс хүрэл, 2014 онд ОХУ-ын Челябинскээс ДАШТ мөнгөн медалийн эзэд болцгоосон.

2019 онд залуучуудын ДАШТ-ээс 18 настай Лхагвасүрэнгийн Сосорбарам манай эмэгтэй жүдочдоос анхны залуучуудын дэлхийн аварга болсон юм.

Санал болгох мэдээ

Наурызын барилдаанд Даян аварга Н.Батсуурь түрүүллээ

“Наурызын баяр”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн уламжлалт барилдаанд Увс аймгийн Ховд …