“Гуларанс” уран зохиолын төв байгуулагдлаа

МҮОНРТ-ийн үе үеийн зохиолчдын төлөөлөл чуулж уран зохиолын “Гуларанс” төвийг үүсгэн байгууллаа.

Тус төвийн зорилго нь эх хэл, Монгол бичгээ эрхэмлэх, уран бүтээлээрээ нийгмийг гэгээрүүлэхэд оршиж байна.

80 гаруя гишүүнтэй тус төвийн тэргүүнээр Монгол Улсын Төрийн соёрхолт, яруу найрагч Ц.Бавуудоржийг сонгосон бол гүйцэтгэх захирлаар МЗЭ-ийн шагналт, яруу найрагч О.Цэнд-Аюушийг томилсон байна.

МҮОНРТ-д эртнээс олон зохиолч ажиллаж ирсэн уламжлалтай. Энэ зохиолчдын дундаас олон улсын шагналт, Ардын уран зохиолч, Төрийн соёрхолт, соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналтан, “Болор цом”-ын эзэн олноор төрсөн байдаг. Зохиолчид радио, телевизийнхээ алтан сан хөмрөгийг үеийн үед шилдэг нэвтрүүлгүүдээр баяжуулж ирсэн.Үүний халааг өнөөдөр ч үе үеийн уран бүтээлчид нь өвлөж, өв соёл, түүх уламжлал, жүжиг, киноны төрлөөр сонсогч, үзэгчдийнхээ эрэлтийг хангасан бүтээл туурвиж байна.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …