Оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил нэмэгджээ

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн болон бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлснээс хойших хугацаанд буюу 2020 оны 11 дүгээр сарын 11-нээс 22-ны өдрийн хооронд улсын хэмжээнд бүртгэгдсэн зөрчлийн мэдээг өмнө нь мэдээлсэн.

Дээрх мэдээллээс хойш буюу энэ сарын 20-ноос 27-ны өдөр хүртэлх хугацаанд улсын хэмжээнд 3897 зөрчлийн хэрэг бүртгэгдсэн нь өмнөх долоо хоногтой харьцуулахад 25,8 хувиар /Нийслэлд 15,3, орон нутагт 34,2 хувиар/ буурсан дүнтэй байна.

Нийт зөрчлийн хэргийн 50,8 хувь нь Нийслэлд, 49,2 хувь нь хөдөө орон нутагт үйлдэгдсэн ба 96,9 хувийг цагдаагийн байгууллагын, 0,3 хувийг мэргэжлийн хяналтын, 0,1 хувийг онцгой байдлын, 2,6 хувийг бусад байгууллагын эрх бүхий албан тушаалтнууд шалгаж шийдвэрлэжээ.

Өнгөрсөн долоо хоногт үйлдэгдсэн зөрчлийн хэргийг 2020 оны 11 дүгээр сарын 13-наас 20-ны өдрийн байдалтай харьцуулахад хүний биед халдах зөрчил 49,5 хувиар, гамшгийн талаар олон нийтийг төөрөгдүүлсэн худал мэдээ, мэдээлэл түгээх зөрчил 91,7 хувиар буурсан нь хамгийн өндөр хувьтай байгаа бол зарим төрлийн зөрчил өссөн дүнтэй байна. Тухайлбал,

  • Нийслэлд олон нийтийн газарт зүй бусаар биеэ авч явах зөрчил 49,8 хувиар, нийтийн зориулалттай орон сууцны оршин суугчдын амгалан тайван байдлыг алдагдуулах зөрчил 38,1 хувиар;
  • Орон нутагт Гамшгаас хамгаалах тухай хууль зөрчих зөрчил 57,4 хувиар, төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах зөрчил 30,0 хувиар тус тус өсжээ.

Харин төрийн албан тушаалтны шийдвэрийг үл биелүүлэх, үйл ажиллагаанд нь саад учруулах болон хуурамч дуудлага, мэдээлэл өгөх зөрчил өмнөх долоо хоногт өсөх хандлагатай байсан бол харьцангуй буурсан үзүүлэлттэй байна.

Санал болгох мэдээ

Х.Нямбаатар: Метроны төслийг улс төр, сонгуультай бүү хутгаасай

Нийслэл Улаанбаатар хотод их багтаамжийн нийтийн тээврийн хэрэгсэл буюу метро барих төслийн зөвлөх үйлчилгээ үзүүлэх …