Согтуурсан үедээ өөрийгөө буудан хороожээ

Хүүхдийн эсрэг гэмт хэрэг гамшгийн хэмжээнд хүрлээ

Өнгөрөгч амралтын өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн иргэн өөрийгөө буудаж, амь насаа алджээ.

Хэргийг тодруулбал, нийслэлийн Хан-Уул дүүргийн гуравдугаар хороонд байрлах орон сууцны хороололд оршин суух 41 настай эрэгтэй гэр бүлийнхнийхээ нүдэн дээр өөрийгөө буудан хороосон байна. Улмаар түүний хүүхэд аав өөрийгөө буудчихлаа гэж, цагдаагийн байгууллагад дуудлага өгчээ. Уг дуудлага, мэдээллийн дагуу харьяа цагдаагийн хэлтсийн алба хаагчид очих үед талийгаач толгойн тус газраа буудаж, нас барсан байжээ. Хэргийн газраас гар буу, сумны хонгио зэргийг хураан авч, шалтгаан нөхцөлийг тодруулахаар Хан-Уул дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтэст үргэлжлүүлэн шалгаж байгаа аж.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.