Говьсүмбэрт өнөөдрөөс 0 зогсолтыг цуцалж, аймгаас гарах, орох хөдөлгөөнийг нээлээ

Говьсүмбэр аймгийн Онцгой комиссын шийдвэрээр 0 зогсолтыг өнөөдөр буюу арваннэгдүгээр сарын 28-ны өдрийн 13:00 цагаас эхлэн зогсоох болсон байна. Энэ талаар аймгийн Засаг дарга бөгөөд аймгийн Онцгой комиссын дарга Г.Батзам мэдээллээ.

Тус аймагт цар тахлын вирусийн батлагдсан гурван тохиолдлын 162 иргэнийг гэрийн тусгаарлалтанд авсан байна. Одоогийн байдлаар 368 иргэнийг баталгаажуулах шинжилгээгээр, 5306 иргэнийг түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авсан нь сөрөг хариу гарсан байна.

Сайн дурын шинжилгээнд хамруулах ажлыг 1, 3 дугаар багийн өрхийн эмнэлэг, төмөр замын их эмчийн салбар, 1, 2, 5 дугаар сургуулийн спорт зал, Шивээговь, Баянтал сумын эрүүл мэндийн төвүүдэд 09:00-18:00 цагт зохион байгуулж байна. 

Тэг зогсолтыг зогсоосонтой холбоотойгоор дараах шийдвэр гарлаа. Үүнд: 

  • Худалдаа үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг нээх
  • ААНБ -ын үйл ажиллагааг нээх
  • Аймгаас орох гарах хөдөлгөөнийг нээх 
  • Иргэд өвлийн идэш бэлтгэх, нүүрс, түлшээ татах, Баянтал, Шивээговь, Сүмбэр сум хооронд зорчих тохиолдолд, шинжилгээнд хамрагдаж, тухайн Сумын Онцгой комиссоос зөвшөөрөл авч зорчино.

Санал болгох мэдээ

Дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадын хоёрдугаар өрөгт Монгол Улсын тамирчид хожив

Энэтхэг улсын Ченнай хотод болж буй дэлхийн шатрын 44 дүгээр олимпиадад Монголын эрэгтэй, эмэгтэй шигшээ …