А.Амбасэлмаа: 26 хүнд коронавирус илэрлээ

ЭМЯ-наас коронавируст (COVID-19)-ын халдварын талаарх 11 цагийн нөхцөл байдлын ээлжит мэдээллээ хийлээ.

ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албаны дарга А.Амбасэлмаа “Арваннэгдүгээр сарын 26-нд ХӨСҮТ-ийн хоёр, ЗӨСҮТ төвийн хоёр лаборатори, Сэлэнгэ, Дархан, Орхон аймгийн салбар лабораторид нийтдээ 18031 хүнд шинжилгээ хийхэд 26 хүнд коронавирус илэрлээ. 

Улаанбаатар хотын голомтод нэмж хоёр хүнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 65 боллоо. Шинээр илэрсэн хоёр тохиолдлын нэг нь өмнө батлагдсан хүний хүүхэд, нөгөө нь бариа засалчийн ойрын хавьтал /Амар Хуур хотхон/-аас илэрсэн байна.  Бариа засалчийн хавьтлаас коронавирус илэрч байгаа учраас  БЗД-ийн 14-р хороонд байрлах Рапид Мед эмнэлэг болон тэнд байрлах бариа заслаар үйлчлүүлсэн хүмүүс болон Аман хуур хотхонд амьдардаг иргэд шинжилгээ хийлгэхийг хүслээ. 

Сэлэнгэ аймгийн голомтод нэмж 9 хүнээс коронавирус илэрч, энэ голомтын нийт батлагдсан тохиолдол 157 болсон байна. 

Дархан-Уул аймагт нэмж 11 хүнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 33 боллоо. 

Орхон аймагт нэг хүнээс коронавирус илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 22 болсон байна. 

Дорноговь аймагт нэмж хоёр хүнээс коронавирус илэрч, нийт тохиолдол  20 боллоо. 

Говьсүмбэр аймагт нэмж халдвар бүртгэгдээгүй байна. 

ХӨСҮТ-ийн нэг эмчээс халдвар илэрч, энэ голомтын батлагдсан тохиолдол 11 болсон байна. 

Ингээд Монгол Улсын батлагдсан тохиолдол 738 болсноос 347  эдгэрсэн, ХӨСҮТ болон Цэргийн төв эмнэлэгт 384 хүн эмчлэгдэж байна.  Биеийн байдлыг үнэлбэл, маш хүнд нэг, хүнд 5. хүндэвтэр 72 хөнгөн 306 хүн эмчлэгдэж байна” гэж мэдэгдлээ.

Санал болгох мэдээ

Улаанбаатараас БНХАУ-ын төв хэсэг болох Хунань мужийн Чангша хот руу шууд нислэг үйлддэг боллоо

Зам, тээврийн хөгжлийн яамнаас 2024 оныг Бүсчилсэн хөгжлийг дэмжих бүтээн байгуулалтын жил болгон зарлаж, агаарын …