“Ковид-19” халдварын зорилтот болон сайн дурын шинжилгээнд 59.758 хүн хамрагджээ

Нийслэлийн хэмжээнд коронавируст “Ковид-19” халдварын шинжилгээний 18 төв, төмөр замын нэгдсэн эмнэлэг, тосгон болон өрхийн эрүүл мэндийн 90 төв, голомтын өргөтгөсөн шинжилгээний 9 төв зэрэг нийт 118 цэг, явуулын 3 баг 2020 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр 9102 хүнд шинжилгээ хийсэн байна.

Ингэснээр 2020 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс хойш нийт 59.758 хүнийг коронавируст халдвар илрүүлэх хамруулаад байна. Эдгээр шинжилгээний цэгүүдэд нийт 728 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.

Санал болгох мэдээ

Унаач хүүхдүүдийн эрүүл мэнд, аюулгүй байдалд онцгойлон анхаарч ажиллахыг холбогдох албан тушаалтнуудад Ерөнхий сайд үүрэг болголоо

Засгийн газрын ээлжит бус хуралдаан 2025 оны долдугаар сарын 7-нд болж, дараах асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ. …