Загвар өмсөгч С. Сарнайгийн шинэ уран бүтээл “Ayas” дууны клип цацагдлаа

“Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн 1,4-р улирлын шилдэг оролцогч, загвар өмсөгч С.Сарнай тус шоунд оролцож чамгүй дуучин гэдгээ батлан харуулсан. Тэрбээр өмнө нь “Байна уу ээжээ” дууг “GUYS ” хамтлагийн дуучин М. Мягмартай хамтран дуулж нэг хэсэг олныг шуугиулсан.

Тэгвэл бие даасан гурав дахь бүтээл болох “Ayas” дуугаа өчигдөр /2020.11.25/ сонсогчдийн хүртээл болголоо. “Ayas” дууны үгийг Р.Дэлгэрбаяр бичиж, аяыг Г.Онон зохиожээ.

Сонирхуулахад өнгөрсөн оны тавдугаар сарын 5-ний өдөр Боловсрол суваг телевизээр үзэгчдийн хүртээл болсон “Яг түүн шиг-4” шоу нэвтрүүлгийн эхний дугаарт загвар өмсөгч С.Сарнай “Lana Del Rey”-гийн дүрд хувирсан.

Тухайн үед МУГЖ, “Чингис хаан” хамтлагийн ахлагч, дуучин Д.Жаргалсайхан шүүгч хамгийн бага оноо өгсөн оролцогчдоо дуу зохиож өгнө гэж амлаад, загвар өмсөгч С.Сарнайд дөрвөн оноо өгсөн.

Харин загвар өмсөгч С. Сарнай энэ талаар цахим хуудаснаа “Бүхэл бүтэн дууны үнэ цэнэтэй дөрвөн оноо авсандаа туйлын их баяртай байна” хэмээн бичиж байсан билээ.

Санал болгох мэдээ

Н.Номун-Эрдэнэ: Газрын сонсголыг улсын хэмжээнд зохион байгуулах ёстой

“Газраа авъя, аваръя” хөдөлгөөний тэргүүн Н.Номун-Эрдэнэ өнөөдөр /2024.04.19/ газар олголттой  холбоотой зөрчлийн асуудлаар мэдээлэл хийлээ. …