Солонгос улсад амьдарч байгаад ирсэн Өвөрмонгол залуу Хүсэлт 5000 маск хандивлав

Хүсэлт ӨМӨЗО-ны Хянгана аймгийн Жалайд хошуунд нутагтай. Монгол улс руу бизнесс хийх зорилготойгоор Эрээн хотод ирээд удаагүй байтал БНХАУ-д Ковид-19 халдвар дэгдэж хөл хорионд оржээ.

Эрээн хотоос онлайнаар Монгол улс руу бараа бүтээгдэхүүн нийлүүлж байгаа аж.

Саяхан Эрээн хотын шинэ, хуучин зээлийн одоогийн байгаа байдалыг “Эрээн тамбарлаа, яанаа одоо” гэх нэртэй шууд лайв хүргэж олон мянган хүний эгдүүц дургүйцэлийг хүргэсэн билээ. Тамбарлаа гэдэг үгийг ямар утгатайг Монголчууд мартсан бололтой. “… Хужаа минь юу бичээд байна аа…” хэмээн олон хүмүүс зэмлэн шоолж хараан зүхжээ. Өвөрмонголчууд “…Дампуурах” гэдэг үгийг мэдэхгүй, харин монгол хэлний үгийн санд нэгэнтээ орсон тамбарах гэдэг үгийг байнга хэрэглэж даджээ.

Монгол хэлний их тайлбар толь

Хүсэлт өөрийн санаачлагаар Монгол улс руу 5000 маск ханивлахаар илгээжээ. Сайн үйлс дэлгэрэх болтугай.

Холбоотой мэдээлэл

Comments are closed.