Өнөөдрөөс эхлэн оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулна

Оюутнуудыг коронавирусийн урьдчилсан шинжилгээнд хамруулах ажил энэ долоо хоногоос /2020.11.23/ эхэлнэ хэмээн Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ. 

Яамнаас шинэ төрлийн коронавирус /Ковид-19/-ийн цар тахалтай тэмцэх хариу арга хэмжээг эрчимжүүлэх, урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор нийт их, дээд сургууль, коллежийн оюутан, суралцагчдаас тандалтын судалгааг цахимаар авч байна.

Судалгаанд нийслэл, орон нутгийн нийт 88 их, дээд сургуулийн 60 мянга гаруй оюутан, суралцагч өнөөдрийн байдлаар хамрагдаад байна. Тандалтын судалгааны ажил үргэлжилж байгаа оюутнуудаа идэвхтэй оролцохыг уриалж байна.

Хүнсний хангамж тасалдахгүй бөгөөд өнгөрсөн долоо хоногт санхүүжилтийг бүрэн шийдвэрлэлээ.

Эх сурвалж: БСШУЯ

Холбоотой мэдээлэл

Comments are closed.