Б.Буджаргал “Зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлт”-ийн тэмцээнд түрүүллээ

АНУ-ын Флорида мужид “Icarus Florida Ultrafest USA 6” зургаан өдөр, зургаан шөнийн хэт холын зайн гүйлтийн тэмцээн энэ сарын 16-22-нд явагдаж өндөрлөлөө.

Тэмцээнд манай улсаас хэт холын зайн гүйлтийн тамирчин Б.Буджаргал ганцаараа өрсөлдсөн юм. Тамирчин Б.Буджаргал эхний өдрөөс эхлэн уралдааныг тэргүүлсээр зургаан өдөр, зургаан шөнийн хугацаанд 787 км зай туулсан амжилтаар түрүүллээ.

Энэ нь түүний дэлхийн хэмжээнд зохиогдсон Олон өдрийн гүйлтэд түрүүлсэн тав дахь тэмцээн байлаа. Хэдийгээр энэ удаа “Гүйлтийн Бурхан” Янис Куросын дэлхийн рекордыг эвдэж чадаагүй ч Б.Буджаргал тус тэмцээний рекорд амжилт болох 770 км-ийг 17 км-ээр ахиуллаа.

Тэмцээний тухайд товчхон хэлэхэд Флоридагийн уралдааны зам өгсүүр, уруутай, ёстой тамирчин хүний жинхэнэ шандсыг сорьсон зам байлаа. Өгсөхөд ядралт их, уруудахад үрэлттэй байдаг тул манай тамирчин энэ удаагийн тэмцээнд хөлийн хагаралт, цэврүү гурав дахин их байлаа гэж хэлж байсан юм.

Б.Буджаргал дэлхий дахинд монгол хүний тэсвэр хатуужил, хүч чадал, оюун санааг сурталчилж, таниуллаа.

Б.Буджаргалын амжилтууд

Тэрээр Олон өдрийн хэт холын гүйлтээр дэлхийд 5 удаа түрүүлсэн.  Гүйлтийн спортоор 20 гаруй жил, хэт холын зайн гүйлтээр 10 жил хичээллэж байна.

2013 онд Улаанбаатарт болсон 24 цагийн гүйлтэд 180 км зайг туулж түрүүлэн, Монгол улсын рекорд амжилтыг шинэчилсэн.

2014 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 6 өдрийн гүйлтэд 485 км-ийг туулж 5-р байр

2015 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо явагдсан 10 өдрийн гүйлтэд 780 км амжилтаар 10-р байр

2016 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон тэмцээний 10 өдрийн гүйлтэд 970 км туулж, 4-р байр

2017 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотноо болсон 10 өдрийн гүйлтэд 1189 км гүйж, 1-р байр

2018 оны 4-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1304 км гүйж, 1-р байр

2018 оны 12-р сард АНУ-ын Аризона мужид болсон зургаан өдрийн марафонд 787 км гүйж, 1-р байр.

2019 оны 5-р сард АНУ-ын Нью-Йорк хотын 10 өдрийн гүйлтэд 1222 км гүйж 1-р байр

2019 оны 8-р сард болсон АНУ-ын Милуоки хотноо 6 өдрийн гүйлтэд 784 км гүйж 5-р байр

2019 оны 11-р сард Хятад улсын Шямин хотноо болсон 6 өдөр, 6 шөнийн гүйлтийн тэмцээнд 834 км гүйж, 1-р байр

2020 оны 9-р сард Тайландад болсон 12 цагийн гүйлтийн тэмцээнд 125 км замыг туулж, 1-р байрыг тус тус эзэлжээ.

Санал болгох мэдээ

“Парис-2024” олимп, паралимпын наадамд оролцох тамирчдын ёслолын хувцсыг “Мишээл Амазонка” компани урлана

“Парис-2024” зуны олимпын наадам эхлэхэд 106, зуны паралимпын наадам эхлэхэд 139 хоног үлдлээ.  “Парис-2024” олимп, …