Өнөөдрөөс хүнсний түгээлтийг өдрийн цагаар хийнэ

Нийслэл хотын хэмжээнд хүнс, эм эмнэлгийн хэрэгсэл, хангамжийн түгээлтийг шөнийн цагаар явуулах тухай шийдвэрийг цуцалж, өдөр бүрийн 07.00 цагаас 17.00 цагийн хооронд түгээлт хийхээр болсон тухай Улаанбаатар хотын ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр мэдээллээ.

Түүнчлэн “Машины болон дугаарын хязгаарлалтад хамрагдахгүй 13 төрлийн байгууллагууд бий. QR кодны асуудлыг нэгдэх өдөр гэхэд бэлэн болгоно. Өнөөдрийн хувьд энэ кодны асуудал хараахан жигдэрч амжаагүй байгаа учраас хүнс түгээлтийн компанийн тусгай лого бүхий автомашинтай байх, хүнсний бүтээгдэхүүний падаан, жолоочийн иргэний үнэмлэх гэсэн баримт бичгүүдийг шалгаж явуулна” гэлээ.

2020.11.21-ний 11:00 цагийн байдлаарх дотоодын халдварын тоо

  • Улаанбаатарт – 38 (6-аар нэмэгдсэн)
  • Сэлэнгэ аймагт  – 58 (5-аар нэмэгдсэн)
  • Дорноговь аймагт – 12 (6-гаар нэмэгдсэн)
  • Орхон аймагт – 16 (4-өөр нэмэгдсэн)
  • Дархан-Уул аймагт  – 16
  • Говьсүмбэр аймагт – 1

Санал болгох мэдээ

Вакцины хоёрдугаар тунд 239,971 хүн хамрагджээ

Улсын хэмжээнд өчигдөр буюу 2021.04.26-нд 57.277 иргэн вакцинд хамрагджээ.  Өчигдрийн айдлаар вакцины нэгдүгээр тунд 707 мянга …