Халдварын эхний таван өдөр хамгийн аюултай

Шотландын Сэнт Эдрюссийн их сургуулийн судлаачид SARC-CoV-2 коронавирус нь SARS-CoV болон MERS-CoV зоонозын вирусээс илүү хурдан тархаж буй онцлогийг судалжээ.

“The Lancet” сэтгүүлд мэдээлснээр, КОВИД-19 халдвар авсан өвчтөнийг аль болох богино хугацаанд тусгаарлах шаардлагатай. Учир нь вирусний идэвхжлийн оргил үе халдварын эхний шинж тэмдэг илэрснээс таван хоногийн дотор тохиодог байна. Өөрөөр хэлбэл энэ үед өвчтөн халдвар тараах хамгийн аюултай байдаг байна.

Энэ онцлогийн улмаас SARS-CoV-2 вирус нь бусад зоонозын вирусээс илүү хурдацтай тархдаг болох нь тогтоогджээ.

SARS-CoV болон MERS-CoV вирусийн идэвхжил өвчлөлийн хожуу үе буюу шинж тэмдэг илэрснээс 7-10 хоногийн дараа тохиодог байна. Тиймээс цаг тухайд нь тусгаарлах, олон нийтэд халдварын шинж тэмдгийн талаар байнга мэдээлэх нь халдварын тархалтыг тогтоон барих шилдэг аргын нэг болсоор байна гэж эрдэмтэд онцолжээ.

Холбоотой мэдээлэл

Сэтгэгдэл үлдээх

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд www.Ugluu.mn хариуцлага хүлээхгүй болно. ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдлыг 315090 утсаар хүлээн авна.