Дуучин Сарнай: Миний бичсэн зүйлсийг тэвчээртэй уншаарай та нар минь

Хөгжмийн зохиолч Б.Чинбат элгээ солиулж, эхнэр А.Сарнай донор болжээ –  erchuud.com

Бид гэр бүлээрээ Солонгост ид цар тахал давалгаалж байх үеэр 3 сарын турш 7 хоногт 3-4 удаа эмнэлэг явж үзлэгэндээ орох, үр хүүхдүүдээ өөрсдийгээ хамгаалж ариун цэврийг хатуу баримталж амьдралынхаа хэв маяг болгож байсанаараа эрүүл саруул эх орондоо ирсэн билээ. Та нартайгаа өөрсдийн туршлагаасаа хуваалцъя гэж бодлоо.

Солонгост ид цар тахалын үеэр байсан дуучин Сарнай өөрийн туршлагаас  хуваалцлаа – Хэмнэл
Солонгост ид цар тахалын үеэр байсан дуучин Сарнай өөрийн туршлагаас  хуваалцлаа – Хэмнэл

– Гадуур явахдаа ризенэн бээлий, маск, малгай нүүрний халхавч байнга зүүгээд гэртээ ирэнгүүтээ үүдэндээ өмсөж явсан бүх хувцасаа болгоомжтой тайлаад шууд угаана.Бээлийтэй гараараа маскаа тайлж гадагшаа эргүүлж боогоод битүү уутанд бээлийтэйгээ хаях. Мэдээж зүүсэн нүдний шил, гар утас зэргийг бас ариутгана.

– Болж өгвөл үсээ задгай тавихгүй үсээ боож шүлжиж малгайтай гарч байх.- Нүдээр халдварладаг тул нүдний шил зүүх.

– Гаднаас хүнс болон бусад зүйлсийг аваад гэртээ орж ирэхдээ үүдэндээ авсан зүйлсийнхээ гадаргууг бүгдийг спирт болон ариутгалын бодисоор цацаж сайтар арчиж цэвэрлэж байж гэртээ оруулах. Ариутгалын нойтон салфетка хэрэглэж бас болно.

– Хоол хүнс, ногоо жимс, өндөгийг сайтар угааж бүрэн болгож идэх.- Гадуур явахдаа хүмүүстэй хол зайнаас харьцах.

– Гар утас хамгийн бохир байдаг. Цүнхэндээ халаасандаа байнга ариутгалын цацлага болон тарихад хэрэглэдэг спирттэй жижиг дөрвөлжин хөвөнгүүдээс авч явж байвал байнга утсаа ариутгаж цэвэрлэж байхад маш зүгээр байдаг.

– Мэдээж гараа халуун бүлээн усаар 2 удаа сайтар хөөсрүүлж зөв угаах.

– Амин дэмтэй хоол хүнс витамин хэрэглэх.

– Гадуур явж байхдаа аль болохоор юманд хүрэхгүй явах, хүрвэл дор нь ариутгах. Нүүр ам, нүд болон маскныхаа гадаргуунд гараараа хүрэхгүй байх. Олон нийтийн газраар болж өгвөл бүү яваарай. Эерэг хандлагатай өөдрөг байцгаая.

Дуучин Ц.Сарнай "Хуурч болохгүй" шинэ клипээ цацлаа
Дуучин Ц.Сарнай "Хуурч болохгүй" шинэ клипээ гаргалаа
Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тэмцээнээс Sweetymotion-ий дуучин Ц. Сарнай алт, Г.Сүндэрмаа мөнгөн медаль хүртжээ

Андуурмаар адилхан олны танилууд – Өглөө.мн
Мэргэжлийн бодибилдинг, фитнессийн тэмцээнээс Sweetymotion-ий дуучин  Ц.Сарнай алт, Г.Сүндэрмаа мөнгөн медаль хүртжээ
Холбоотой мэдээлэл

Comments are closed.