Кино сонирхогч танд санал болгох ТАВАН олон ангит кино

Сovid-19 халдвараас урьдчилан сэргийлж, гэр бүлийн хайртай хүмүүсээ хамгаалах хамгийн найдвартай арга бол дархлаагаа дэмжиж, гэртээ байх.

Тиймээс гэртээ байгаа нийт хүмүүстэй зориулан 2020 онд бүтээгдсэн драм, спорт, зөгнөлт, эротик, инээдмийн гээд өөр өөр жанрын, АНУ, Герман, Өмнөд Солонгос, Монгол улсад бүтээгдсэн таван олон ангит киног санал болгож байна.

1.QUEEN’S GAMBIT – БЭРСНИЙ НҮҮДЭЛ

Улс: АНУ

Он: 2020

Бүлэг: 1

Анги: 7

Жанр: Драм, спорт

Хаанаас үзэх: Netflix

Гол дүрд: Anya Taylor-Joy

Товч танилцуулга: Кентукки муж, 1957 он. Өнчирч хоцорсон 9 настай бяцхан охин Элизабет Хармон католик сүмийн асрамжинд очно. Тэнд Шайбелтай танилцаж, шатар тоглож эхэлнэ. Бет шатар тоглох гоц авьяастайгаа олж мэднэ. Шатар түүний амьдрал эрс өөрчлөлтийг авчирч, олон тэмцээнд түрүүлж, нэр алдартай болохын хэрээр буруу зуршилд автах болно. Гоц авьяасын шанд нь ганцаардал дагалдаж ирнэ.

2.START-UP – ГАРААНЫ БИЗНЕС

Улс: Өмнөд Солонгос

Он: 2020

Бүлэг: 1

Анги: 16

Жанр: Драм

Хаанаас үзэх: Netflix

Гол дүрд: Bae Suzy, Nam Joo-hyuk, Kim Seon-ho, Kang Han-na

Товч танилцуулга: Энэхүү кинонд өөр өөрийнхөө зорилгын төлөө тэмүүлэх залуучуудын тухай өгүүлнэ. Со Даль Ми бол Стив Жобс шиг өөрийн гарааны бизнесийг эхлүүлэхийг мөрөөддөг эмэгтэй. Нам Ду Сан бол математикдаа сайн нэгэн бөгөөд Самсан технологийг байгуулжээ. Залуучууд нэгдэж Солонгосын Цахиурын хөндийг үүсгэх мөрөөдөлтэй.

3.30 DAYS 30 SEX – 30 ӨДӨР 30 СЕКС

Улс: Монгол

Он: 2020

Бүлэг: 1

Анги: 10

Жанр: Эротик драм

Хаанаас үзэх: VOO аппликейшн, VOO box

Гол дүрд: Э.Пүрэвжаргал, Б.Баярмандах, П.Баттөр, С.Хишигжаргал

Товч танилцуулга: Удвал, Оргил хоёр анхны харцаар бие биедээ сэтгэл алдарсан ч Удвалын анхны хайрын эзэн Дөлөө, Оргилын нууц амраг Саруул нараас болж тэдний хайр бүтэлгүйтнэ.Тэд сэтгэл зүйчийн зөвлөгөөг даган 30 өдөр 30 секс хийж хайрын харилцаагаа аварч үлдэж чадах болов уу?

4.DARK – ХАРАНХУЙ

Улс: Герман

Он: 2017-2020

Бүлэг: 3

Анги: 26

Жанр: Триллер, шинжлэх ухааны зөгнөлт

Хаанаас үзэх: Netflix

Гол дүрд: Louis Hofmann, Karoline Eichhorn, Lisa Vicari

Товч танилцуулга:

Германы Винден хотод нэгэн хүү ор сураггүй алга болж, үүнээс хойш хачин жигтэй үйл явдлууд удаа дараалан болж эхэлнэ. Дөрвөн гэр бүлийн нууцлаг холбоо, хотын хачирхалтай түүхийг өгүүлэх энэ кинонд цаг хугацааны аялал, өнгөрсөн одоо ирээдүйн холбоо, гэр бүл хоорондын нууц гэх мэт толгой эргэм, сонирхолтой үйл явдлууд гарна.

5.EMILY IN PARIS – ЭМИЛИ ПАРИСТ НЭГ УДАА

Улс: АНУ

Он: 2020

Бүлэг: 1

Анги: 10

Жанр: Романтик инээдмийн

Хаанаас үзэх: Netflix

Гол дүрд: Lily Collins

Товч танилцуулга: АНУ-ын Чикаго хотод амьдардаг 20 гаруй насны Эмилид Франц улсын Парис хотод ажиллаж амьдрах боломж олдоно. Франц хэл мэдэхгүй тэрээр Парисын маркетингийн компанид ажиллах хугацаанд олон саад бэрхшээл гарч ирнэ. Энэ нь Sex and the City цувралын бүтээгчдийн дараагийн уран бүтээл бөгөөд маш дэгжин, хөнгөхөн, хөгжилтэй үйл явдлууд гарах болно.

Холбоотой мэдээлэл

Comments are closed, but trackbacks and pingbacks are open.